Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэн PCR шинжилгээ өгснөөс хойш хариу гарах хүртэлх үйл явцыг онлайнаар хянах боломжтой

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 2 сарын 11
www.ikon.mn
Зураг зураг

Коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээ өгсөн иргэд шинжилгээ өгснөөс хойш хариу гарах хүртэлх үйл явцыг онлайнаар хянах боломжтой болсныг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.

Иргэн Та шинжилгээ өгснийхөө дараа eruul.gerege.mn вэб сайтад хандаж, регистрийн дугаараа оруулаад шинжилгээ өгсөн цэгийн байршил, цаг болон таны шинжилгээнд өгсөн сорьц хаана тээвэрлэгдэж байгаа, шинжилгээний тоног төхөөрөмж рүү орсон эсэх болон шинжилгээний хариу гарсан бол хэдэн цагт гарсныг харах боломжтой юм байна. 

Түүнчлэн шинжилгээний хариу гармагц таны гар утсанд зурвасаар илгээнэ гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн хэллээ. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.02.11/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/3748977641804276