Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Худалдаа, үйлчилгээний төвөөр үйлчлүүлэхдээ QR кодоор зорчилтоо бүртгүүлж, халдвар хамгааллын дэглэмээ баримтална уу"

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрөөс эхлэн үсчин, гоо сайхан, бүх төрлийн барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:

https://fb.watch/3bAY2Tclu5/

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Б.Батманлай "Худалдаа үйлчилгээний төвүүд ойрын өдрүүдэд оочер дараалал, ачаалал ихтэй байх төлөвтэй байгаа тул иргэд бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг хүсье. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтаа тогтмол үргэлжлүүлэх юм. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэдийг Улаанбаатар хотоос гаргах ажил үргэлжилсээр байгаа.

Нийслэл Улаанбаатар хот халдвар голомт хэвээр байгаа. Зарим голомтод идэвхжил буурч байгаа ч анхаарал сэрэмжээ алдахгүй байхыг уриалъя" гэв.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Үйл ажиллагаа нь нээгдэж байгаа газруудад НМХГ-аас хяналт шалгалт хийж байгаа. Түр зааврын дагуу ажиллахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж болгож байна.

Зарим төрлийн үйлчилгээ, зах худалдааны төвүүд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр хүний хөдөлгөөн ихэссэн. Иргэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л худалдааны төвөөр үйлчлүүлж, энэ үедээ хоорондын зайгаа баримталж, QR кодоор зорчилт хөдөлгөөнөө бүртгүүлж байх шаардлагатай байна" гэлээ.