Иргэд төв талбайд жагсаж, УОК-ыг огцрохыг шаардан эсэргүүцлээ илэрхийлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг жагсаал эхэлнээс хойш төв талбайд цуглах иргэдийн тоо нэмэгджээ.
Тэд гадаадад гацаасан иргэдээ татан авахад хойрго хандсан, амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус үйлдэл гаргасан гэх мэтчилэнгээр УОК цар тахлын нөхцөл байдлын үед хангалтгүй ажиллаж байна хэмээн үзэж байгаа юм.
Түүнчлэн төлөвлөгөө, дүрэм тодорхойгүйгээс иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсон тохиолдол удаа дараа гарсан байхад уучлалт гуйгаад өнгөрөхийг оролдож байгаа нь хангалтгүй тул хариуцлагаа хүлээхийг цугласан иргэд шаардаж байна.
Энэ үеэр жирэмсэн бүсгүй хувцсаа тайлж, УОК шат шатандаа уялдаа холбоогүй ажиллаж байгааг эсэргүүцлээ. Мөн уг жагсаалтай холбоотойгоор цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарчээ.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!