ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хот өнөөдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд дахин шилжлээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тушаалаар коронавиурст халдвартай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон төрийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Энэ хугацаанд:

  • Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлш
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдолтой обьект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, такси
  • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх
  • Банк
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  • Оршуулга
  • Хүүхэд хамгаалал
  • Төрийн захиргаа гэсэн салбарынхан хэвийн ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өмнө нь арваннэгдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 14-ний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.121.239] 2020/12/23
Хэдий болтол сунгаж хааж хорих юм бэ ажил амьдрал зогслоо
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.112] 2020/12/23
Ханиадаар жилд хэдэн хүн үхдэг коронагаар хэд үхээд бна ЭМЯ нд судалгаа бна уу? Одоо жоохон бодитой юм ярья?
3 | 0 Хариулах
Зочин [103.26.195.220] 2020/12/23
Oor arga baihguie baihguie
2 | 3 Хариулах
Зочин [59.153.114.96] 2020/12/23
Бөөн сүрийг үзүүлэх юм аа
1 | 1 Хариулах
Хууль [153.137.78.161] 2020/12/23
УИХ-н 2020/4/29нд баталсан Корона вирус цар тахлын эсрэг, нийгэм, эдийн засгийн хохирлыг багасгах тухай хууль 2020/12/31ны өдрөөр дуусаж байгаа. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуулийг 6сараар 1удаа сунгаж болно. 12/3нд УИХаар засгийн газарт тогтоол гаргаж даалгавар өгсөн. Одоо хүртэл ЗГаас тодорхой санал дэвшүүлж, УИХаар уг хуулийн бүрэн хэрэгжилтийн хугацааг сунгаж тухай батлуулаагүй хирнээ 2020/1/6н хүртэл сунгасан. Ард иргэд хуулиаа дагаж мөрдөж байна. Харин засгийн газар УИХ хууль тогтоогчид, мөрдүүлэгчид өөрсдөө хуулиа зөрчиж байна. Үндсэн хуулийн гол үзэл баримтлал энэ цар тахлын үед үнэхээр газар булагдаж, юун арчилсан нийгэм, ардчилсан улс! Балиар популистуудын хор гайгаар үзэл бодлоо илэрхийлэх эрх хүртэл хумигдах түвшинд яригдаж эхэлсэн. МАН одоо больж үз! АН ч больж үз! Хуулиа дагаж мөрдөхгүй байж үхсэн элэнцгийнх нь НАМ!
5 | 0 Хариулах
Зочин [139.5.216.42] 2020/12/23
Bitgii ingj surug baij ard irgdig turhiraad bai zvgeer l shidwergni dagaad bjii
1 | 3 Хариулах
Зочин [202.126.89.216] 2020/12/23
йлчилгээний байгууллагуудаас вирус алдаагүй. Иргэд мундаг байж маскаа зүүж дэглэмээ сайн сахив. Харин эмнэлгээс алдав. Эмнэлгийн удирдлага эмч нарт хариуцлага тооцохгүй мөртлөө хариуцлагатай бсан ард түмэн горыг нь хүртэж хорионд оров. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид ажил, амьдрал, эдийн засаг , сэтгэл санааны маш том цохилт амсав . Сар гаруй хорионд байлгаж ахиад хорив. Энэ хугацаанд ажиллаагүй ААН үүд хувь хүмүүс мөнгө тарьдаггүй болохоор яаж амь зууж бгааг нь төсөөлөхөд аймшигтай бна. Өлсөж үхснээс өвдөж үхсэн нь дээр гэх ч үг гарч байх шиг. Вирус байлгаад байх сонирхолгүй бол хурдхан шиг л хумиж иргэдээ ажил хөдөлмөрийг нь хийлгэж үз.
11 | 0 Хариулах
Зочин [202.9.46.223] 2020/12/23
Tiim shuu. Ard irged uhamsartau bausan. Tegeed oorsdoo dotooddoo aldsan. Buruugaa hulee
4 | 1 Хариулах
Зочин [64.119.17.37] 2020/12/23
Эмнэлэг бусад байгууллагуудаас сайн шалгаж байгаа тулдаа бас илрүүлсэн байж болно шүү.
1 | 6 Хариулах
Зочин [66.181.161.116] 2020/12/23
Haha ugui l dew.
5 | 0 Хариулах