ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Байгууллагын албан бичгийг үндэслэж шинээр QR код олгоно

Т.Саран, iKon.mn
2020 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буйтай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийх үеэр QR кодтой холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн "Хоёр төрлийн QR код ирж байгаа. Иргэд очсон байгууллага болгон дээрээ ибаримт аппликэйшн суулгаад хаана очсон гэдгээ бүртгүүлдэг нэг асуудал байгаа. Энэ бол иргэнд зориулсан иргэний бүртгэлийн QR код юм.

Харин арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд 23,902 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Хөл хорионы дэглэмийн үед зарим үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарыг хэсэгчлэн нээсэн. Энэ болгон дээр тухайн байгууллагын ажилтанд QR код олгож байсан. Тухайн хүмүүсийн QR код идэвхжихгүй. 

Зөвхөн арванхоёрдугаар сарын 14-нөөс өмнө QR код авсан 23,902 иргэний код маргааш идэвхжинэ. Шинээр хэвлэж машиндаа хадах юм. Нөхөж авах шаардлага мэдээж хэрэг үүснэ. Энэ журмын дагуу шинээр QR код авах байгууллагын албан бичгийг үндэслээд олгоно. Хоцорсон хүмүүс байгууллагын хүсэлтээр автомашины дугаараа өгөөд зөвшөөрөл авч болно. Ажиллаж байгаа байгууллагуудад ажилчдаа гэрээсээ ажиллуулаач гэсэн зөвлөмж өгч байгаа" гэлээ. 

Харин Нийслэлийн мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг "Хөл хориотой холбогдуулан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хориглож байгаа. Ажиллах 15 байгууллагын тээврийн хэрэгслийг арванхоёрдугаар сарын 1-н хүртэл бүртгэсэн. Энэ мэдээлэл smartcar.mn сайтад бүртгэгдэж, 23,900 тээврийн хэрэгслийн QR код идэвхжээд байгаа. Иргэд тээврийн хэрэгслийн дугаараар хэвлэж авахаар өмнөх QR кодоос өөр загвараар хэвлэгдэж байгаа" гэв. 

Иргэд QR код авах хүсэлтээ  nokshtab@ulaanbaatar.mn имэйл хаягаар ирүүлэх юм байна. 

Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дэргэдэх Замын хөдөлгөөн зохицуулалтын баг хүсэлтийг хүлээн авах аж. 

Байгууллага системд бүртгэгдэж, олгосон QR кодыг www.smartcar.mn цахим хуудаст хандан татаж авна. Хязгаарлалтад багтаагүй 15 үйл ажиллагааны чиглэлээс бусад байгууллагын хүсэлтийг хүлээн авахгүй, буцаана.   

  1. Байгууллагын чиг үүргийг тодорхой бичих  
  2. Байгууллагын регистрийн дугаарыг үнэн зөв бичих  
  3. Байгууллагын нэрийг бичихдээ хашилт буюу “ тэмдэглэлийг ашиглахгүй байх  
  4. Автомашины улсын дугаарыг бичихдээ зай авахгүй үргэлжлүүлж бичнэ
  5. Microsoft Excel файлаар бэлтгэнэ 
  6. Зөвшөөрлийн хуудсыг буцааж хүлээн авах  ажилтны албан тушаал,  нэр,  e-mail хаяг, утасны дугаарыг тодорхой бичих хэрэгтэй. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.23] 2020/12/23
Shineer idevhjehgui bgad bhiin yamar uchirtai ym boloo
1 | 0 Хариулах
Зочин [66.181.165.120] 2020/12/23
Smartcar deer huuchin QR kod garch irehgvi bgaa hvn bna uu
1 | 0 Хариулах
Zochin [202.126.88.184] 2020/12/23
Harin garch irehgui bh yum
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.184] 2020/12/23
Idevhijihgui bna
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.136] 2020/12/23
Харин байхгүй байна дампуу юмнууд
0 | 0 Хариулах
Мэдээний гарчиг [66.181.171.34] 2020/12/23
Мэдээний гарчигаа унш! Маргаашнаас идэвхжинэ гээд байгаа юм бишүү.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.226] 2020/12/23
Өмнө нь QR кодтой байсан. Тэр хуучнаараа явж болохгүй юм уу. Шинээр хэвлэх гэхээр smartcar.mn -дээр гарч ирэхгүй байна.яах ёстой юм болоо
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.138] 2020/12/23
Харуул хамгаалалт алга. Бас тээвэр зууч
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.224] 2020/12/22
Өмнө өгсөн QR кодоороо явчихаар яагаад байгаан дахиад авна ч гэх шиг гуйлгаж түүлэгчих юмаа
0 | 0 Хариулах
Zochin [202.126.88.44] 2020/12/22
Би бас энд нэг юум ойлгохгүй юум зочид буудлуудөд яагаад энэ машины кодоо өгч болохгүй гэж энд чинь наад захын манаач жижүүр селесер байх ёстой эд нарыгаа эргэж тойрох гээд асуудал хэцүү бна Байнга 24ажилладаг байсан газар одоо цоожлоод гэртээ бай гэх гээд бна уу энд хариу өгөх мэдлэгтэн байна уу
0 | 0 Хариулах
Зочин [87.187.36.200] 2020/12/22
Хүнд сурталдахыг ч мөн үзүүлэх юм аа.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.26.228] 2020/12/22
Email явуулхаар энэ хаяг нь блоклогдсон гээд байх юм mailto:nokshtab@ulaanbaatar.mn
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2020/12/22
Мунхаг намайг ойлгохоор мэдээлэл өг хайрла. Уншаад байгаа мөртлөө ойлгодоггүй над шиг хүмүүсийг чөтгөр алгадаасай
2 | 0 Хариулах
Зочин [66.181.167.171] 2020/12/22
Идэвхэжсэн юм уу идэвхжээгүй юм уу ?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2020/12/22
өө хүнд гай болохгүй мөрөөрөө амьдарчаачээ таануус
0 | 2 Хариулах
Зочин [203.91.115.51] 2020/12/22
Ястны мэлхийний хурдаар ажиллах юм!!!
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.51] 2020/12/22
Хаана яаж хандаж нөхөж авах юм бэ???Үнэн бүрхэг тодорхойгүй мэдээл өгөх юм аа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.60] 2020/12/22
И-мэйл хаяг гэж мэдэхүү, хүлээн авах и-мэйл хаягийг тодорхой бичсэн байх юм
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.101] 2020/12/22
14 хоног гэж бүх внээ тооцоолж хугацаа заасан байлгүй дээ. Сунгана энэ тэр гэж ахиад хөлдөө чирэв дээ. Сар гаруй хорионд байж ажил амьжиргаагаа маш их хохирсон хувийн хэвшлийнхэн бгаа шүү. Ялангуяа сая ажиллаагүй хүмүүс. Тэд мөнгө тарьдаггүй өөрсдийгөө болгоод өөртөө болон бусдад ажлын байр бий болгодог нийгмийн идэвхитэй хэсэг. Халамж энэ тэр байхгүй, ажлаа хийсэн хийгээгүй цалин авдаг нөхдүүдээс өөр . Одоо ахиад 14 хоног ...
6 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2020/12/22
Харин арванхоёрдугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд 23,902 тээврийн хэрэгсэлд QR код олгосон. Хөл хорионы дэглэмийн үед зарим үйлдвэрлэлийн болон үйлчилгээний салбарыг хэсэгчлэн нээсэн. Энэ болгон дээр тухайн байгууллагын ажилтанд QR код олгож байсан. Тухайн хүмүүсийн QR код идэвхжихгүй. Зөвхөн арванхоёрдугаар сарын 14-нөөс өмнө QR код авсан 23,902 иргэний код маргааш идэвхжинэ. Шинээр хэвлэж машиндаа хадах юм. Нөхөж авах шаардлага мэдээж хэрэг үүснэ. Энэ журмын дагуу шинээр QR код авах байгууллагын албан бичгийг үндэслээд олгоно. Хоцорсон хүмүүс байгууллагын хүсэлтээр автомашины дугаараа өгөөд зөвшөөрөл авч болно. Ажиллаж байгаа байгууллагуудад ажилчдаа гэрээсээ ажиллуулаач гэсэн зөвлөмж өгч байгаа" гэлээ. hoorondoo murgulduud nass 2 ogulber n
3 | 1 Хариулах
Зочин [66.181.171.42] 2020/12/22
Tuhain baiguullagiin ajiltan ajildaa herhen irj yavah ve QR avah shaardlaga hangaagui mashin ni bank bus deer ezemshiltei ajil ni shuniin eeljiin ajiltai QR avah bolomjgui bna niitiin teevriin tsag yavahgui mun ersdeltei umnhu shigee zaagdsan tsag dotor ajildaa irj yavj bolohgui yu
0 | 0 Хариулах
Юу [192.82.66.89] 2020/12/22
Юу бичсэнээ уншаачээ. Ямар ч ойлгомжгүй юм бичих юм
4 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2020/12/22
yag yu geed bnaa ene, ymar ch todorhoi ym bhgui, uuruu dahiad neg unshda bichsnee
5 | 0 Хариулах