Эрүүл мэндийн яам болон УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өглөө мэдээлэл хийх үед ойрын хавьтал 73 хүнээс 48-ынх нь хариу гарч нэг хүнээс халдвар илрээд байсан бол ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулж дуусахад нэмж коронавирусийн халдвар илэрсэнгүй.
Өнөөдөр илэрсэн нэг тохиолдлын хавьтал болсон 36 хүнийг илрүүлж, шинжилгээ тандалтад оруулаад байна.
Арваннэгдүгээр сарын 11-ний өдөр илэрсэн хоёр тохиолдлын хоёрдогч хавьтал 219 хүн, 12-ны өдөр батлагдсан тохиолдлын хавьтал 99 нийт дам хавьтлын 318 хүнээс шинжилгээ авч тандалт хийж байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!