Халдвартай жолоочийн дам хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр “Халдвартай жолоочийн ойрын хавьтлын тандалт судалгаа, шинижлгээний ажил үргэлжилж байгаа. Одоогийн байдлаар халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн ойрын хавьтал 73 хүний 48-ынх нь шинжилгээний хариу гарлаа. Ингэхэд ойрын хавьтал нэг хүнээс халдвар илэрлээ. Нийтдээ Д-ын голомтот халдварын батлагдсан тохиолдол тав болж байна.
Хоёрдогч хавьтал 171 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Өмнөговь, Замын-Үүд , Сэлэнгэ чиглэлд явсан таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй байна. Бусад тандалт судалгаа шинжилгээ хийгдэж байгаа” гэдгийг хэллээ.
ВИДЕО:
Өмнөх дөрвөн тохиолдол:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!