ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

ХАРЬЦУУЛАЛТ: Банк бус санхүүгийн салбарын нийт актив 1.9 их наяд төгрөг, энэ нь банкуудын активын 5%

З.Санжаа, iKon.mn
2020 оны 10 сарын 14
iKon.MN

Салбар, нэгжийн тоо 


БАНК (2020.08.31)

12 арилжааны банк
  • Улаанбаатарт 419,
  • Орон нутагт 980,
  • Гадаадад: 4 салбар, нэгж ажиллаж байна

ББСБ (2020.06.30)

542 банк бус
  • Монгол Улсад тусгай зөвшөөрөлтэй 542 ББСБ байна. Үүний 92% нь зээлийн ҮА явуулдаг.
  • Улаанбаатарт нийтдээ 652 салбар нэгж банк бус ажиллаж байна. Үүнээс 465 нь үндсэн, 187 нь салбар. Багахангайгаас бусад бүх дүүрэгт банк бус санхүүгийн үйлчилгээ үзүүлж байна.
  • Орон нутагт 168, 77 нь үндсэн, 91 нь салбар. Бүх аймагт банк бус байна. 

Нийт хөрөнгө (актив) 


БАНК (2020.08.31)

₮34.5 их наяд
  • Арилжааны банкуудын активын бараг 1/3-ийг ХААН банк дангаараа бүрдүүлж байна.
  • 2020 оны эхний хагас жилийн тайлангаар ХААН банк 11 их наяд төгрөгийн активтай гэжээ.
  • Монголын бүх ББСБ-уудын актив нийлээд ХААН банкны активаас ~6 дахин бага.

ББСБ (2020.06.30)

₮1.86 их наяд
  • 2016 оны эхний хагаст салбарын актив ₮676 тэрбум байсан бол 2020 оны мөн үед ₮1.9 их наяд (зээл 3.2 дахин өссөн). Энэ нь банкуудын активын 5%-тай тэнцэж байна.
  • ₮5 тэрбумаас дээш активтай 60ш ББСБ нийлээд салбарын нийт активын 55%-ийг бүрдүүлж байгаа бол үлдсэн хувийг 482ш ББСБ.


Нийт зээл


БАНК (2020.08.31)

₮17.2 их наяд
  • Банкуудын активын ~50% нь зээл
  • Банкуудын зээлийг ангилж харвал:

ББСБ (2020.06.30)

₮1.3 их наяд
  • Банк бусуудын активын ~70% нь зээл
  • Банк бусуудын зээлийг ангилж харвал:

Зээлийн хүү


БАНК

жилийн 19.2-22.8%

Жишээ нь: 

  • ХААН банкны бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүү жилийн 19.2-22.8% байна.
  • Мөн иргэдийн хэрэглээний (Өрхийн зээл) зээлийн хүү 26.4-30% байна.

ББСБ

жилийн 33.6-40.8%

Жишээ нь:

  • Инвескор ББСБ-ийн бизнесийн зээлийн хүү жилийн 33.6-40.8% байна.
  • Мөн хэрэглээний зээлийн хүү жилийн 38.4-42% байна.

Ашиг


БАНК (2020.06.30)

₮167.5 тэрбум
  • Хаан банк ₮60.2 тэрбум
  • Худалдаа хөгжлийн банк ₮32.0 тэрбум
  • Голомт банк ₮24.8 тэрбум... г.м

ББСБ (2020.06.30)

₮76.6 тэрбум
  • 2020 оны II улирлын байдлаар ББСБ-ууд 200.2 тэрбум төгрөгийн орлого олж, 123.6 тэрбум төгрөгийн зардал гаргаж 76.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 
  • Орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 26.5% буюу 41.9 тэрбум төгрөгөөр, зардлын хэмжээ 31.5% буюу 29.6 тэрбум төгрөгөөр, ашгийн хэмжээ 19.2% буюу 12.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн. 
  • Өмнөх оноос хамгийн их өөрчлөлт орсон үзүүлэлт нь ХҮҮГИЙН БУС ОРЛОГО, 45.4% буюу 10.1 тэрбум төгрөгөөр өсжээ. Финтек буюу санхүүгийн үйлчилгээнд техник технологийг ашиглаж онлайн зээлийн үйлчилгээ үзүүлэгч ББСБ-ууд зээл олгохдоо хүү тогтоохгүйгээр, шимтгэл авдаг билээ. 

Өөрийн хөрөнгө


БАНК (2020.08.31)

₮3.09 их наяд
  • Дийлэнх нь бусдын мөнгө, хадгаламж харилцах татаж ҮА явуулдаг.
  • Энгийнээр тайлбарлавал: ж нь банкууд 100 төгрөгийн зээл гаргахдаа 20 төгрөгийг өөрийн мөнгөнөөс, 80 төгрөгийг бусдын мөнгөнөөс гаргадаг...

ББСБ (2020.06.30)

₮1.15 их наяд
  • Өөрийн хөрөнгө дотор Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ арилжааны банкуудаас 1.3 дахин их байгаа нь ББСБ-ууд өөрийн хөрөнгөндөө тулгуурлан үйл ажиллагаа эрхэлдэгтэй холбоотой.

 

 


Эх сурвалж:

  • Монголбанк, Банкуудын нэгдсэн балансын үзүүлэлтүүд, Банкуудын зээлийн тайлан
  • Санхүүгийн зохицуулах хороо, ББСБ-ын санхүүгийн тайлангийн нэгтгэлийн танилцуулга

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
irgen [202.21.124.132] 2020/11/5
zeeliin hvvg buruulache
0 | 0 Хариулах
Улс орон минь хөгжих хэрэ [103.212.117.50] 2020/10/25
гадны банк оруулаачээ өрөнд баригдаж үхлэээ
0 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2020/10/26
Гадны банк оруулахаар гадаад шигээ бага хүүгээр өгнө гэдэг үлгэр шүү. Хамгийн том хөрөнгө оруулалтын банкууд л манай засгийн газарт долларын 5.3%-иар өгч байгааг санаарай (хэдэн жилийн өмнө бол долларын 11%иар өгч байлаа) Компани болон хувь хүмүүст бол бүр өндөрөөр өгнө.
1 | 1 Хариулах
Зочин [64.119.26.74] 2020/11/6
arai ch 40%-aar uguhgui bailgui de
0 | 0 Хариулах
йыб [112.72.8.174] 2020/10/21
Цаг хугацааны хувьд ялгаатай мэдээллийг ингэж оруулдахгүй ээ сэтгүүлчээ
1 | 0 Хариулах
Зочин [180.67.29.43] 2020/10/22
гойд өөрчлөлт байдаггүй юм билээ л
0 | 0 Хариулах
ishh [202.9.40.109] 2020/10/15
Khan bank ingej marketingaa hdeg bolooyu
0 | 3 Хариулах
Irgen [119.40.103.3] 2020/10/14
Toriin hucheer gargasan shiidver irgeded hund tusaj bn, ongorson jil gargasan zeeliin bosog bolon hugtsaa ni irgediig banknaas zeele avah bolomjiig bagasgaj ih huitei bank bus bolon dald huulegchdiig uugshuulsen bodlog bolson. Ennii tod notolgoo ni ter shiidver garsnaas hoosh bank busiin orlog 60% nemegdsen ni shuud haragdaj bn. Yamarch sudalgaagui pop bodlogo gargaj bga ni irgeded hundeer tusaj bn. Tur chaddaggyi yum bol oroltsohoo bmaar bn.
1 | 0 Хариулах
Irgen [119.40.103.3] 2020/10/14
Zeeliin huug odoo hucheer buulgana geed bga ni bankuud zeel gargah bolomjiig ni ulam humina, tuugeeree irged undur huutei bank bus geh metees zeel avhaas uur argagui bolj bn. Ene hucheer buulgana gej yarihaa bolido ediin zasgaa saijruulhad ugaasaa huu jamaaraa buuriishdee. Irged ch gesen ene hudlaa yariand tolgoogoo ugaalgdgaa bolimoor bn.
0 | 0 Хариулах
wtf [202.170.80.25] 2020/10/14
өө зөөз энэ банк бус чинь утгаар н хүүлдийн байна шдээ
4 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2020/10/14
Банк бусын хүү өндөр байх нь аргагүй шдээ. Банкууд шиг харилцах гээд хүүгүй мөнгө татаж чадахгүй. Хадгаламж гээд 10%-иар татаж чадахгүй. Гадаадаас зээлэхээр банкууд 5% татвартай, банк бусууд 20% татвартай. Дээр нь дандаа банкинд тэнцэхгүй болсон эрсдэлтэй нөхдүүдэд зээл өгнө.
9 | 1 Хариулах
Зочин [202.55.188.94] 2020/10/14
сонин юмаа хүү багатай банкны зээлийн 82%нь хэвийн байхад хүү ихтэй ББСБ ын хэвийн зээл нь 86%байхын . тэгэхээр ББСБ ын хуульчид , эдийн засагчид банкны салбарынханаас илүү сайн ажиллаж байхын . одоо банк , ббсб ын ажилтануудын цалинг харьцуулж гаргах хэрэгтэй
2 | 0 Хариулах
Нүдний шилт [202.55.188.90] 2020/10/14
ББСБ зүгээр орхи..арилжааны банкиа доод тал нь 5 эзэнтэй болгож хуульчил...хуулиндаа өөрчлөлт хий байраа хэдэд ч тавьсан шууд хураадаг болго..иргэдийн сахилга батыг тэгж сайжруул....28.1 заалтыг шүүх хэрэгжүүлдэг болго
7 | 4 Хариулах
Санхүүч [49.0.212.45] 2020/10/14
энэ хүн маш зөв хэллээ товч бөгөөд тодорхой
0 | 1 Хариулах
Зочин [183.149.27.249] 2020/10/14
банк бус ажиллуулж байгаа ганц 1 таньдаг хүмүүс нүдэн дээр мөнгөжөөд тасраад явцан шдэ хэхэ
1 | 4 Хариулах
Зочин [49.0.212.45] 2020/10/14
чамд адилхан ажиллуулах эрх чинь байгаа
4 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2020/10/14
ЭНЭ ЗЭЭЛИЙН ХҮҮ АРАЙ БАЙНА :-(
0 | 0 Хариулах
Зочин [49.0.212.45] 2020/10/14
багасгачуул бүгд хэрэглээний зээл аваад доллар чинь 9000 болно мангар минь
6 | 0 Хариулах
Зочин [103.136.254.9] 2020/10/14
Гоё харьцуулсан судалгаа байна. Банк бусаад тайлангаа үнэн зөв мэдээлдэг эсэх нь эргэлзээтэй. Зээлийн мэдээллийн санд мэдүүлдэггүй банк бусаад их байдаг юм байна лээ.
0 | 0 Хариулах