Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өргөөгийн гудамжны авто замын хөдөлгөөнийг нээлээ

ikon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусжээ.

Дээрх ажлын хүрээнд 408 метр эгнээ тусгаарлах хашлага, 430 м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4,800 ам метр тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ.

Үргэлжлүүлэн 170 ам метр газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм.  

 
 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан тус замын ажлыг өнөөдөр шалгаж, хөдөлгөөнийг нээх үүрэг өгөв. Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ хөдөлгөөний эрч буурсан үед шөнийн цагаар аюулгүй байдлыг бүрэн хангаж, үлдсэн ажлуудыг дуусгахыг холбогдох албаныханд мөн үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс