Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргав

Т.Саран, iKon.mn
2020 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд болсон “Би Монголын ирээдүй” сэдэвт гар зургийн сургалтад хамрагдсан хүүхдүүдийн бүтээлээр гаргаж буй "МЕRAKI" үзэсгэлэн “Бум” арт галерейн танхимд нээгдлээ.

Янз бүрийн онцгой хэрэгцээтэй, өөр өөр чадвартай хүүхдүүдийн үзэл бодол, дотоод ертөнц, ур чадварыг бусдад харуулах зорилготой энэхүү үзэсгэлэнд 6-17 насны 68 хүүхдийн бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн “Elite hive academy” төслөөс бий болсон, нийслэлийн 23, 24-р сургууль, “Байгаль эх” лицей, Дархан Эмпати, Хэнтий аймгийн дунд сургуулийн сурагчдаас бүрдсэн “Альфа” багийн хүүхдүүд санаачилснаараа онцлог.

Сурагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чадварыг нээж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хүүхдүүдэд уран зургийн сургалт явуулж, бүтээлүүдээр нь ийнхүү үзэсгэлэн нээж байгаа гэдгийг Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ө.Мөнх-Ундрал танилцууллаа.

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Өөрт дутуу хөгжлийн тэрхүү чадвараа хүүхдүүд өөртөө баймгүй тийм их хичээл зүтгэлээрээ нөхдөг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн. Бийр бариад будаг найруулаад цаасан дээр бодол хүслээ илэрхийлэх нь амаргүй ч хүүхдүүд үнэхээр их чармайж байсан ямар их хүсэл эрмэлзэлтэй болохыг нь харуулж байсан” хэмээн туслан зөвлөх багш нь сэтгэгдлээ хуваалцав.

"Чин сэтгэлээсээ тусалбал авьяас чадвартай олон хүүхэд байдаг"

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Энгийн хүүхдүүдтэй харьцуулахад манай хүүхдүүд хэлье гэснээ хэлж, хийе гэсэн бүхнээ хийж чадахгүй ч ойлгоод, хамтраад, чин сэтгэлээсээ тусалбал хүсэл мөрөөдөлтэй, авьяас чадвартай олон хүүхэд байдаг” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн багш Б.Сарантуяа ярьж байв.

"Бусад хүн ч эдгээр хүүхдүүдийг ямар их авьяастай болохыг нь хараасай"

Зарим хүүхэд гоц авьяастай мэт сэтгэгдэл төрүүлж байсан гэдгийг “Улаанбаатар Элит”-ийн 11 дүгээр ангийн сурагч И.Даваажаргал хэлээд “Бид энэ төслийг хэрэгжүүлснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн талаар илүү их ойлгож авсан. Тийм ч учраас бусад хүн бас ойлгоосой, ямар авьяастай болохыг нь хараасай гэж энэ үзэсгэлэнг гаргахаар болсон. Цаашид сурагчид бид сайн дурын ажил илүү их хийх хэрэгтэй юм байна гэж бодсон” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин 12 настай Д.Дагмидмаа охин загварын талаар сонирхдог гэнэ. Тиймээс өөрт нь өгсөн зургийн хэрэгслийг ашиглан загварын ертөнцийн өнгөлөг байдлыг харуулахыг хичээжээ. Тэрбээр ийнхүү зураг зурж, үзэсгэлэнд оролцуулсан баяртай байгаагаа хэлсэн.

Харин 13 настай О.Мөнх хүү багаасаа зурах дуртай байсан тул энэ сургалт сайхан санагдсан гэдгээ ярив.

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг