ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Ирэх хичээлийн жилийн нэг, хоёрдугаар улирлын агуулгыг теле хэлбэрээр бэлтгэж дууссан

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын эрсдэлтэй үе тул 2020-2021 оны хичээлийн жилийг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулахаар болсноо БШУЯ өнөөдөр танилцуулав. 

Тухайлбал, аймаг, нийслэлийн ачаалал ихтэй сургуулиудад долоо хоногийн гурван өдөр танхимын сургалт, хоёр өдөр теле хэлбэрээр хичээллэхээр боллоо. Учир нь бүлэг дүүргэлттэй холбоотойгоор өдрүүдэд зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн хэмээн БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэн хэлэв. 

Харин хүн амын нягтаршил харьцангуй бага сум, баг, тосгонд суурь боловсрол олгодог сургалтын байгууллагууд анги дүүргэлтээ хангаад хэвийн горимоор хичээллэх аж.

Хичээлийн шинэ жилийг хэрхэн зохион байгуулах талаар танилцуулсны дараагаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ хичээлийн жилд танхимын ба танхимын бус сургалт хослон явагдах учир хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн төлбөр төлөх нөхцөл, хэмжээнд өөрчлөлт орох уу. БШУЯ энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хичээл сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус хэлбэрээр зохион байгуулахтай холбоотой албан даалгавар, дүрэм журамд хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудыг сургалтын төлбөрийг сар, улирлаар нь төлөх зохицуулалтыг хийж, уян хатан байгаарай гэх заалт орсон. Үүнийг хангахад БШУЯ, хувийн хэвшлийн сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нартай хамтарч ажиллана. 

Ойрын хугацаанд хувийн хэвшлийн сургуулиудын удирдлагуудтай хийх уулзалт товлосон. Гарсан үр дүнгийн талаар мэдээлэх болно. 

Цаашид долоо хоног бүр хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаараа нийтэд мэдээлж байхаар төлөвлөсөн.

-Өнгөрсөн хичээлийн жилийн агуулгыг хэрхэн нөхөх вэ?

-БШУЯ тавдугаар сараас эхлэн 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангахаар ажилласан. Ингэснээр нэг болон хоёрдугаар улирлын бүх хичээл буюу нийт 2,087 цагийн хичээлийг Монголын телевизүүдийн холбоотой хамтран теле хэлбэрээр бэлтгэсэн. Тиймээс танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээл явахад бэлэн. 

Өнгөрсөн хичээлийн жилд сургалтын 47 хувийг зайнаас олгосон. Хичээлийн шинэ жилийн эхэнд өмнөх агуулгыг бататгах, хоцрогдлыг арилгах зөвлөмж, арга зүйг мөн бэлтгэсэн байгаа.

-Танхимын болон танхимын бус сургалт хосолж явахаар багш нар үндсэн цалингаа авах уу, эсвэл хэмжээ өөрчлөгдөх үү?

-Давагдашгүй хүчин зүйлийн үед завсардсан бол багш нарын цалин хөлс, нэмэгдэл урамшууллыг хэвийн олгох гурван сайдын хамтарсан тушаал бий. Танхимд хичээллэх сургалтын өдрийн талаар янз бүрийн байр суурь олон нийтийн сүлжээнд гарч байгаа. 

Бид эрсдлийг хамгийн бага байлгах зорилгоор хувилбар боловсруулж ажиллаж байна. Өдөрт хичээллэх цаг нь 4-5 цаг байгаа. Хүүхдүүдийг хичээлдээ ирэх, тарах цаг нь ялгаатай байлгаж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар тооцоолсон. Мөн сургууль руугаа орох, гарах урсгал нь хязгаартай байна. Түүнчлэн хичээлийн эхний 5-10 минутад цар тахлаас урьдчилан сэргийлэх хэвшлийг эзэмшүүлж, зөв дадал суулгана. 

-Нэг ангид 20 хүүхэд суулгана гэж мэдээлсэн. Одоогийнхоор бол нэг ангид 40-50 сурагч хичээллэдэг. Тэгэхээр ангийн зохион байгуулалтыг хэрхэн хийх вэ. Ангиудыг хуваана гэсэн үг үү?

-Үүнийг сургуулиуд дотоод зохион байгуулалтаараа хийнэ. Яамнаас зөвлөмж, заавраа боловсруулсан. 

-Багш нар хүрэлцэх үү?

-Хичээлүүдийн тулгуур агуулгаар зөвлөмж, арга зүйг боловсруулсан. Монгол хэл, математикийг суурь агуулга болгоод явахаар, бусад багш нар хамтарч ажиллах юм. Багш нар хамтдаа хичээл заах, агуулга хоорондын уялдаа холбоог сайжруулах бүх боломж нээлттэй. 

-Бүлэг нэмэгдэхээр сургуулийн зай багтаамж хүрэлцэхгүй юм биш үү?

-Тиймээс 3 ба 2 гэх зохицуулалт хийж байгаа.

-Энэ хичээлийн жилд хэдэн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Наймдугаар сарын 31-нд гэхэд ерөнхий боловсролын сургууль 7,000 орчмоор, цэцэрлэг 4,200 орчмоор хүчин чадал нь нэмэгдэх тооцоололтой байна.

-Сургуулиуд гурван ээлжээр хичээллэх магадлал байгаа юу?

-Зургаадугаар сард энэ талаар судалгаа хийхэд нийслэлийн хэмжээнд 16 сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэх дүн гарсан. Энэ сургуулиудын байр сав ашиглалтад мөн сургалтын зориулалтаар ашиглах байрны судалгааг хийж байгаа. 2020-2021 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжихгүй байхаар зохион байгуулалт хийж байна.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
52
Зураг
ТЭНЭГЛЭЛ
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАРАМСАЛТАЙ
9
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.193] 2020/8/3
25 хүүхэдтэй...5-ыг нь яах уу
0 | 0 Хариулах
иргэн [103.10.22.18] 2020/8/2
Сургууль зохицуулна гээд сургууль багш нарлуугаа чихчих юмаа. Одоо бгаагаас 2 дахин их ачаалал ирж хичэл хуваарилалт багш нар гээд амаргүй л бх юм шиг санагдаад бхын .теле хичээо бол худлаа орсон л нэр хэмээнэ. Яс суугаал хийдэг ангийн групптээ идэвхитэй хүүхэд сүүлдэ бүр бхгүй болсон.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2020/8/1
20 хүүхэд хичээллэсэн 30 хүүхэд хичээллэсэн ямар ялгаа байна аан бас өөр сургууль руу шил ээж болох юм болуу
1 | 0 Хариулах
Zochin [202.126.90.71] 2020/7/31
30 huuhedtei angiin uldsen 10 huuheb yah bolj bna
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2020/7/31
Хичээлээ 5 өдөр оруулж багш нараасаа мэдлэг авмаар байна бас цахим хичээлийг болиулмаар байна ядаж цахим хичээлийг хагас бүтэн сайн өдрүүдэд оруулж өгөөч.
3 | 0 Хариулах
Altantuya [66.181.161.93] 2020/7/30
Orj baigaagaas hoish, zaa yahavder 20n huuhed gedeg n c duurc, 2 honog tsahimaar orood yahavdee, quarantilahad hetsuu bishees hoish hiceeliin 5n honogoo butneer n oruulaad, udurt 4-5 tsag hiceelledeg bolvol huuhduuded sainaar tusna shuu!
3 | 1 Хариулах
Zochin [66.181.180.236] 2020/7/30
Tele hicheel gedeg chin hudlaa uym bilee. Hvvhed ymarch sonirholgvi bsaan...2019-2020 onii 1r angid elsen orson hvvhdvvd vneheer hohiroltoi bn. Hvvhded suuri bolowsrol mash chuhal. Hicheeliig dahian vzeh shaardlagatai gj vzej bn
5 | 0 Хариулах
Зочин [203.91.115.50] 2020/7/30
Тийм шүү.
0 | 0 Хариулах
Зөв [202.126.90.136] 2020/7/30
Энэ сэтгэгдэл бичээд эсэргүүцээд байгаа нөхдүүдээс хүүхдийнхээ ямар хичээл үзэж байгааг нэг удаа сөхөж харсан уу гэж асууя. Хүүхэд чинь ангид явахаар хичээл хийдэг гэж бодож байвал эндүүрэл шүү. Би хувьдаа онлайн хичээл ороход л хүүхдийнхээ хичээлийг хамт үзсэн. Ангидаа явж байх үед нь хийж байгаа гэж бодоод харин ч хайхардаггүй юм билээ. Онлайн хичээл харин ч үр дүнтэй санагдсан шүү.
4 | 1 Хариулах
Bayrtsetseg [66.181.161.102] 2020/7/30
Odo buudal kariak neesen ym ch horio anginii honogiin ergelde neegej ee buudal ch neg orood olno baidag shvv harin horioh angi ch ergelde 2lahan gardag shvv de 401 horio angi honog ergelde neegech ee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.95] 2020/7/30
bolioo boli
3 | 0 Хариулах
Зочин [103.229.122.240] 2020/7/30
Baas
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.225] 2020/7/30
Короно 3 өдөр нь халдваргүй,2 өдөр нь халдвартай гэнэ ээ
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.55] 2020/7/30
Цахим хичээл нэрээр мөнөг идэхээ боличиххч
3 | 0 Хариулах
asad [122.201.23.28] 2020/7/30
хөгийн л юм болох гээд байнаа даа
4 | 0 Хариулах
Suragch [202.9.46.120] 2020/7/30
Sn baitsgaana uu? Bi 2020-2021 onii hicheeliin jild 10r angid oroh gej bga suragch bna hicheel 9.1 nd orno gej helhed bi mash ih bayrlasan margaash ni hicheel 3 honog tanhimaar,2 honog teli tsahim geed bid nar 7 sar surguuli deeree ochoogui 5 honog tanhimaaraa orii 20 huuhedtei yj hicheel orhiin be tiim bizde mnai angi 37 huuhedtei 37 bugdeeree tsug ormoor bna... gantshan 20 huuhed hicheeldee orood l tsaana ni bga aaw eejiin huuhduud yah bolj bna suragch bidnii ireedui haranhui tsunaam bolno Tiim uchraas уок ahiad sn shiidej bgd onowchtoi hariult ogoorei bid nar ergelzeed bna Anhaarlal handuulsand bayrlalaa,..?
1 | 17 Хариулах
Зочин [66.181.161.70] 2020/7/30
Bagsh corona tussan bol 30 huuhedtei angid orlo gj bdhod 30g bagadaa 2s 3hvn hamt amidrdg gj bdhod 100 ter 100 hvn ajil, gaduur taraana udurt 1k
0 | 4 Хариулах
Жамбал [182.160.34.241] 2020/7/30
Хятад хэлний хамгийн түгээмэл 1200 үгийг судалцгаая. Шинэ группт урьж байна. 'Хятад хэлний түгээмэл 1200 үгс, өгүүлбэр’ гэсэн үгээр фейсбүүк дээр хайгаад элсээрэй!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.102] 2020/7/30
Хаашдаа л орж байгаа юм чинь заавал хуваах шаардлага байдаг юмуу ангиар нь 4-5цаг хичээллээл тараадаг байя өөр багш өөр өөр ангид хичээл заах болж байна уу тэгээд
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.102] 2020/7/30
Хаашдаа л орж байгаа юм чинь заа.ал хуваах шаардлага байдаг юмуу ангиар нь 4-5 хичээллээл тараадаг байя өөр багш өөр өөр ангид хичээл заах болж байна уу тэгээд
2 | 0 Хариулах
Зочин [192.82.74.151] 2020/7/29
Өөх ч биш булчирхай ч биш гэж энэ байхдаа. Ийм заваан нохойн баас зуурах ч гэж. Зүгээр л хилээ хяналттай сайн бариад наад хичээлээ танхимаар нь хэвийн оруулаач! Наад заваан жонхуундаа та хэд өөрсдөө итгэж байгаа гэж үү? Хүүхдүүдээр минь тоглохоо боль новшнуудад!
9 | 0 Хариулах
Ger [66.181.161.77] 2020/7/29
Surgulia oruulbal oruul vgvi bol neg mur bolison deer iim hugiin yum hiij baihaar
7 | 1 Хариулах
Zochin [192.82.75.163] 2020/7/29
Ed nar bugd huuhgui yumuu esvel huuhduud n gadaad surdag bolov uu bolovsryn salbart yu bolj baigaag oilgohgui medeleg bolovsrol turshilga baihgui teneguud! Bolovsrolyn said hurdan Ogtsor! Zail
8 | 0 Хариулах
зочин [202.179.27.172] 2020/7/29
хаврын он лайн сургалт бол чанар муу байсаан. Яахав багш нарт зүгээр цалин өгсөн харагдахгүй л юм болсоон . Сургалтын чамар агуулга муу муу
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.134] 2020/7/29
Хилээ хянаж байгаа тохиолдолд ингэж сүржигнэхээ одоо больцгоо. Хавар төгсөх ангийнхан давтлага хийсэн, сонгууль, наадмаа хийсэн, гадуур бүгд бөөгнөрөөд зугаалцгааж байна. Дотоодод өвчин тархаагүй байна, гүйцээ.
12 | 1 Хариулах
Зочин [202.21.96.212] 2020/7/29
мал мал мал малнууд юмаа [хориотой үг]
7 | 0 Хариулах
Дуракууд [150.129.142.201] 2020/7/29
Зүгээр л оруулаач дээ. Юун онлайн хичээл вэ. Яагаад ингээд юу ч болоогүй байхад хэт хорисон арга хэмжээ аваад байдаг юм бэ. Монголд өвчин гараагүй бгааг бүгд мэдэж байгаа биздээ. Өнгөрсөн хавар анхнаасаа хичээл ороод явсан бол өдийд зүв зүгээр өвчин гараагүй байгаа биздээ. Хил гааль дээрээ л маш сайн хорио цээрийн дэглэмээ бариад эдийн засагаа хэвийн байдалд оруулъя гэж яриад байгаам бишүү Малнуудаа.
16 | 0 Хариулах
Zochin [192.82.75.163] 2020/7/29
Ene bolovsrolyn saidaa hurdan ogtsruulah hetegtei! Medremj bolovsrol turshilga muu bna! Mongolyn bolovsrolyn salbaryg avch yavch chadahgui!
10 | 0 Хариулах
Зочин [59.153.113.157] 2020/7/29
Одоо зүгээр танхимаар хичээл оруул, наадам хийж болоод бхд хичээл орж яахаараа болдоггүй юм
11 | 0 Хариулах
Зочин [202.21.108.10] 2020/7/29
Үнэхээр мундаг ажиллаж байна шүү
0 | 14 Хариулах
Hi [203.91.115.53] 2020/7/29
Нохойн баас шиг төр засаг! Үнэхээр хэлэх ч үг алга!
13 | 2 Хариулах
Зочин [202.126.88.159] 2020/7/29
Huviin surguuliud 1 angid ugaasaa deed tal ni 25 huuhed l bgaa. Standard ni uul ni tim ym l daa. Ulsiin surguulia l standard luu shiljuul. Demii balai ym hiij bhaar. Huviin surguulia ta naraas iluu zohion baiguulaad ajillana. Bitgii hutgaldaad bai. Oruulbal zugeer oruul. 1 udur yavahlaar tusaad nuguu idur yavahgui bol tusahgui gesen bhgui.
14 | 1 Хариулах