Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.07.28/ боллоо.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын хичээл 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээл 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр эхэлнэ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах болон бүх шатны боловсролын байгууллагын хичээл эхлэхтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмын өмнө болсон хурлын үеэр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх чиглэл өгчээ.

УОК-ын мэдээлэл:

https://www.facebook.com/iKonNews/videos/929231774215677/

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс