Монгол Улсын Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагууд /ерөнхий болон дээд боловсролын сургууль, цэцэрлэг/-ын үйл ажиллагааг эхлүүлэх талаар холбогдох судалгааг гаргаж, үнэлгээ хийх тухай өгсөн чиглэлийн дагуу коронавируст халдварын салбар дундын 10 дахь шатны эрсдлийн үнэлгээг ХӨСҮТ-д зохион байгуулж байна.
Эрсдлийн үнэлгээг Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон нийлслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хийж байгаа юм.
Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Эрсдлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үнэлгээний дүнг Улсын онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!