Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 10 жилийн дараа ашиглалтад орж буй 300 ортой төрөх эмнэлэг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 2010 оноос хойш барилгын ажил нь зогсонги байдалд ороод байсан 300 ортой төрөх эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Тус эмнэлэг нь эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн 7 блок, найман давхар юм. 

Жилд 10-12 мянган эхийг амаржуулж, 5,000-6,000 хүүхдийг хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Нийт 120 мянган эх, хүүхдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. 

Түүнчлэн 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, эмчилгээ үйлчилгээний 22 тасагтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Энэ эмнэлгийн урд хэсэгт ахмадуудад зориулсан эмнэлэг барина

Гэрэл зургийг mpa.mn

"Нийт 38-39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, 34,800 м.кв талбайтай. Монгол Улсын хоёр дахь том эмнэлэг юм. Монголын эрүүл мэндийн салбар болон нийслэл хотод хийсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Мөн энэ эмнэлгийн урд хэсэгт ахмадуудад зориулсан эмнэлгийг барина" гэдгийг тус эмнэлгийн нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн юм.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг