Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Шинээр сонгогдсон 76 гишүүний хөрөнгө орлого

З.Санжаа, iKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN

Шинээр сонгогдсон 76 гишүүний хөрөнгө орлоготой танилцана уу.

Мэдээллийн эх сурвалж: Авлигатай тэмцэх газар

1. Өөрийн орлого

Шинээр бүрдэж буй парламентийн 76 гишүүнийг Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Энх-Амгалан Өөрийн орлогоор тэргүүлж байна. Л.Энх-Амгалан 2019 онд 5 тэрбум 109 сая төгрөгийн орлого олсон. Тэрбээр М-Си-Эс Монголиа ХХК -ийн 1.03 хувийг эзэмшдэг.

 

2. Гэр бүлийн орлого

БГД-т Ардын намаас нэр дэвшигж УИХ-ыд сонгогдсон Ж.Ганбаатарын гэр бүл 1.3 тэрбум төгрөгийн орлоготойгоор тэргүүлж байна. Түүний гэр бүл гадаад худалдаа, хүнсний салбарт (Оргил худалдааны төв), барилгын (Энканто орон сууцны хороолол) бизнес эрхэлдэг.

 

3. Үл хөдлөх хөрөнгө

Жагсаалтыг Сэлэнгэ аймагт Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон, 18.4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй Д.Өнөрболор тэргүүлж байна. Зайсанд сүндэрлэх тансаг зэрэглэлийн олон барилгуудыг барьсан Сөүл ХХК түүнийх.

 

4. Тээврийн хэрэгсэл

Ховд аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ш.Адьшаа Mercedes Benz G 500, Volkswagen Passat, Toyota Land Cruiser 200, Hyundai Sonata 7 автомашинуудаа 937 сая төгрөгөөр үнэлжээ. 

 

5. Мал аж ахуй

Төв аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ц.Туваан  Адуу 650, Хонь 700, Ямаа 250, Үхэр 50, нийт 1,650 толгой малтай.

 

6. Газар

Ж.Ганбаатар гишүүн эзэмших 1261 м2, өмчлөх 324 м2, эзэмших 370 м2, өмчлөх 372 м2, өмчлөх 434 м2, эзэмших 4495 м2, өмчлөх 569 м2, өмчлөх 579.6 м2, өмчлөх 601 м2, өмчлөх 606 м2, эзэмших 7195 м2 газартай. 

 

7. Үнэт эдлэл

Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Д.Бат-Эрдэнэ (Ажнай Корпорацийн ерөнхийлөгч, Таван Толгой ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч) 3 тэрбум 700 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, урлаг түүхийн эд зүйлтэй. 

 

8. Хадгаламж

Ж.Ганбаатар гишүүн 25 тэрбум 39 сая төгрөгийн хадгаламжтай. 

 

9. Авлага

Увс аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон О.Цогтгэрэл (ТЭСО корпораци) 6 тэрбум 100 сая төгрөгийн авлагатай. 

 

10. Хувьцаа

Завхан аймагт Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон Ц.Цэрэнпунцаг 268.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаатай. Эдгээр нь Жем Групп түүний охин компаниуд болон бусад хэдэн арван ХХК буюу хаалттай хувьцаат компанитай бол Австралийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Аспайр Майнинг компанийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч юм. 

 

11. Зээл