УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн урьдчилсан байдлаар гарсан бөгөөд нэг л бие даагч УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй. Тэр бол Норовын Алтанхуяг. Тэрбээр УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшсэн бөгөөд нийт сонгогчийн 42.9 хувийн саналыг авсан байна.
Түүний дараа Дархан-Уул аймаг буюу УИХ-ын 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн Тордойн Ганболд сонгогчдын 33.8 хувийн саналтайгаар бичигдсэн ч УИХ-д суух босгыг давж чадаагүй юм.
УИХ-ын энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 121 бие даагч нэр дэвшсэнээрээ онцлог байлаа.
Сонгуулийн санал хураалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!