Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу ГОВЬ-АЛТАЙ аймагт нэр дэвшиж байгаа 10 хүний мөрийн хөтөлбөр ба ХОМ

ikon.mn
2020 оны 6 сарын 11
iKon.MN
Зураг зураг
НЭГ. УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт 10 хүн нэр дэвшиж байна

УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймаг сонгуулийн хоёр мандаттай. Улс төрийн нам, эвслийн 10 нэр дэвшигчтэй. 

Нэр дэвшигчдийн танилцуулга:

Уншиж байна ...

Сонгогчийн боловсролд:  

Сонгогчид та бүхэн санал өгөхдөө хуулийн дараах заалтуудыг бодолцож сонголтоо хийх хэрэгтэйг анхаарна уу.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1.-т заасан "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно".

Мөн тус хуулийн 71.10.-т зааснаар "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" гэдгийг анхаарах хэрэгтэй. 

ХОЁР. МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Тус тойрогт нэр дэвшигчдийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дөрвөн гол салбараар харьцуулбал:

Нам, эвсэл

Боловсрол

Эдийн засаг

Хүүхдийн эрх

Эрүүл мэнд

1

МАН

(Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Дүүрэг, аймаг бүрд ОУ-ын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жигд хэрэгжүүлнэ. Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоно. Мөн 24 цагийн цэцэрлэгийн тоог нэмж, яслийн үйлчилгээг сэргээнэ. 

Хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Хот, хөдөөгийн ялгааг багасгаж, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Органик хүнс, эрчим хүч экспортлогч орон болно. 

Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ гэжээ.

Томоохон хөтөлбөрүүдийг үргэлжүүлэхээс гадна “Эрүүл чийрэг эр хүн”, “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлэх бөгөөд мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна.

2

АН    

 (Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг 20 байр урагшлуулж, хот болон орон нутаг, төр, хувийн өмчит сургуульд суралцагчдын ЭЕШ-ын онооны зөрүүг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангах бөгөөд тусгай хэрэгцээт иргэдтэй ажиллах мэргэжилтэн, дохионы хэлний орчуулагч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэж, нийгмийн баталгааг нь эрс дээшлүүлнэ.

Хямралын үеийн онцгой бодлого буюу ажлын байрыг хадгалж, иргэн, бизнесээ дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бол 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, монгол хүний бодит орлогыг дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээ (нэг хүнд ногдох ДНБ-ний 10 хувь)-д хүргэж, нийт эдийн засгийг 40 тэрбум ам.долларт хүргэх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.
Эдийн засгийн өсөлтийг хангах том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

 

Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлого болон хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээнэ.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулна.

Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, эх болон нярайн эндэгдлийг бууруулж, иргэд эрүүл мэндийн шалтгаанаар санхүүгийн эрсдэлд орохгүй байхаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд реформ хийнэ.
Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэр дундаа сувилагч бэлтгэх сургуулиудыг дэмжинэ.
Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ.

3

Та бидний эвсэл  

(Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Ерөнхий боловсрол олгохдоо шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ монгол соёл уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ёс суртахуунтай иргэн бэлтгэж, амьдралдаа эзэн болж явах чадвар суулгахад түлхүү анхаарна.
Залуучууддаа төр засгийн зардлаар дээд боловсрол олгож, нарийн мэргэжил, эзэмшүүлнэ.

Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлнө.

"Өрх бүрд орон сууц" хөтөлбөр боловсруулна.

Эрүүл мэндийн олон улсын стандартад нийцсэн эх, нялхсын “Эх нялхас” үндэсний төв байгуулах асуудлыг судална.

Хүүхэд хөгжүүлэх төв, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээх төвийг засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу байгуулах ажлыг дэмжинэ.

Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдэлнэ. Жил бүр 40-өөс дээш насны иргэдийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр заавал хамрагддаг эрх зүйн орчныг бий болгоно. 

4

ШИНЭ эвсэл  

  (Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Цэцэрлэгийн өмнөх болон сургуулийн өмнөх насны, ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчилж, 10-аас доошгүй жил хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ.

НӨАТ-ын буцаан олголтыг бүрэн олгох, ЖДҮ-чдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах, банкны системийг олон нийтийн хяналттай болгоно.  

Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих, ялын дээд хэмжээг оноох эрх зүйн орчин бүрдүүлнэ

Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улсад хийлгэхийг хориглож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгон, хүн бүр даатгалаараа үзлэг шинжилгээнд хамрагдан, өвчнөөс урьдчилан сэргийлэх оновчтой бодлого хэрэгжүүлнэ.


5

Зөв хүн электорат эвсэл 

(Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

ЕБС-ийн хөтөлбөрт малчин айлд  тодорхой хугацаанд ажиллаж, ахуй соёлоос суралцах хөтөлбөр тусгайлан нэмж, орон даяар нэвтрүүлнэ.
Дээд боловсролыг гурван жилд эзэмших боломж бүрдүүлж, төрийн сангийн зээлд хамрагдах үйл явцыг нээлттэй, шударга болгохоос гадна өрхийн орлого, оюутны сурлагын амжилтаас хамаарсан сургалтын зардлын хөнгөлөлт болон төрийн сангийн тэтгэлгийн тогтолцоог бий болгоно.

Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц болох төслүүдийг эрэмбэлэн санхүүжүүлж, хөрөнгө оруулалтын шийдвэр болон санхүүжилтийг ил тод болгож, жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1/3 хэсгийг улсын чанартай дэд бүтцийн хөгжил, инноваци, ажлын байр нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд зориулах бодлого баримтлана.
Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улстөрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгоно. 

Хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн сошиал медиа ашиглалт, унтах цаг, оройн үзвэрийн хязгаарлалт зэргийг хамарсан сахилга, хүмүүжлийн нэгдсэн зөвлөмж гарган журамлаж, бүх хүүхэд ашиглаж болох стандарт нэвтрүүлж, хэвшүүлнэ.
Улаанбаатар, Дарханы хүүхдийн паркийн газрыг чөлөөлүүлж, бүхэлд нь олон нийтэд нээлттэй, тайван амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна.

Иргэд оршин суугаа газрын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан ЭМД-аар бүх шатлалын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хамруулах ажлыг өрхийн эмнэлэг, хорооны нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарьт суулгаж хэрэгжүүлэх, бүртгэлд бүрэн хамруулна.

Эх хүүхдийн эндэгдэл болон зүрх, судас, хорт хавдраас шалтгаалсан нас баралт, осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тохиолдлыг бууруулах тодорхой зорилтууд тавив.

6

Зон олны нам

 (Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)

Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ. 

Төсвийн зардал, татварыг бууруулах бодлого баримталж, халамжийн бодлогыг чанаржуулна.
Ажлын байр, цалин орлого, жижиг, дунд бизнес эрхлэх таатай нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.



Эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоно. 

Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна. 

7

Хөгжлийн хөтөлбөр нам 

(Намын мөрийн хөтөлбөрийг  бүрэн эхээр нь ЭНД-ээс харна уу)   

2021 оноос ЭЕШ-ын онооны 25%-ийг Монгол бичиг, Монгол хэлний найруулга, зөв бичих дүрмийн хичээлээр тооцох журамд шилжүүлнэ.
Шинжлэх ухаан, инновацын салбарын санхүүжилтийг улсын төсвийн хөрөнгийн 2.5%-тай тэнцэх хэмжээнд тогтоож, их, дээд сургуулиудад туршилтын лаборатори, судалгаа шинжилгээний баазтай байх шаардлагыг үндэсний стандарт болгон мөрдүүлнэ.

Төв банкны бодлогод өөрчлөлт хийж, гадаадын мөнгө хүүлэгчдийг хязгаарлаж, арилжааны банкууд, ББСБ, ХЗХ-ны хүүгийн дээд хязгаарыг хуулиар тогтоохоос гадна үндэсний мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлж, доллар төгрөгийн харьцааг ойртуулна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр авах бараа үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгчдээс авдаг болох системийг хэвшүүлэн, бичил бизнесийг дэмжих сан бий болгоно.

Урлагийн гоц авьяастай хүүхдүүдийг гадаадын алдартай сургуульд бэлтгэдэг байсан уламжлалыг сэргээж, хөгжмийн консерватори байгуулна.
Сум, орон нутагт спортын тэмцээн зохион байгуулж, хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа биеийн тамирт зарцуулах боломжийг нэмэгдүүлнэ.

Иргэдийн амь насанд аюул учруулж буй түгээмэл өвчнийг дэлхийн түвшинд оношилж, эмчлэх үндэсний төвүүдийг төрөлжүүлэн бэхжүүлэхээс гадна түргэн тусламжийг 5-10 минутад очих хэмжээнд хүртэл тоог нь нэмэгдүүлнэ.
Эмнэлгүүдийг орчин үеийн технологиор тоноглож, нарийн шинжилгээг ЭМД-аар хийдэг болгож, эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэн, хүнсний бүтээгдэхүүнүүдийг эрүүл мэндийг дэмжих нэмэлт витаминаар баяжуулан үйлдвэрлэнэ.

ГУРАВ. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын байдал

Тус тойрогт нэр дэвшиж буй 10 нэр дэвшигчийн АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл  

  • Хамгийн их хөрөнгөтэй нь "Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигч Л.Энхнасан байна. Түүний хөрөнгө гурван тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй. Үүнээс гадна түүний орон сууц, барилга байгууламжийнх нь үнэлгээ 1.4 тэрбум төгрөг байгаа нь мөн л тус тойрогт нэр дэвшигчдийг тэргүүлж байна. 
  • МАН-аас нэр дэвшигч Б.Энх-Амгалан жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200- 1, Lexus, RX 350-1-тэй бөгөөд нийт тээврийн хэрэгсэл нь 352 сая төгрөгөөр үнэлэгдэж, тэргүүлэв. Тэрбээр малын төрөл, тоо хэмжээгээрээ /Адуу-76, Үхэр-45, Хонь-530/ ч мөн хамгийн дээр бичигдэж байна.
  • Харин хамгийн өндөр үнэ бүхий газартай нэр дэвшигч бол МАН-аас нэр дэвшигч Ш.Раднаасэд юм. Түүний хадгаламж дахь бэлэн мөнгө болон дансны үлдэгдэл нь 161 сая төгрөг байгаа аж.
  • АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар 355 сая төгрөгийн үнэт эдлэл, урлаг түүхийн үнэт зүйлтэй гэдгээрээ тус тойрогт тэргүүлж байгааг ХОМ-ээс нь харж болно. 

Нэгдүгээр тойрогт нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг харьцуулбал:

ХОМ мэдээлэл уншиж байна...
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.