Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Алтанбулаг боомтоор 188 монгол иргэнийг татан авлаа

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ОХУ-аас эх орондоо ирж буй иргэдийг Алтанбулаг боомтоор татан авах ажиллагаа явагдаж байна. Тэдний биеийн халууныг үзэж, асуумж, тандалт судалгааг авснаар тусгаарлах байруудад хуваарилж, 21 хоног ажиглалтад байлгана.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тавдугаар сарын 15-нд Эрхүү хотоос 200 орчим иргэнийг Алтанбулаг боомтоор татан авна" хэмээн мэдээлж байв.

Өчигдөр тус боомтоор 205 иргэнийг нэвтрүүлж, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт тусгаарласан билээ. 

2020.05.16: Алтанбулаг боомтоор тавдугаар сарын 15-ны өдөр 188 иргэн эх орондоо ирлээ. Тэднээс 

  • 57 иргэнийг Орхон аймагт,
  • 122 иргэнийг Дархан-Уул аймагт,
  • 9 иргэнийг Сэлэнгэ аймагт тусгаарлахаар шилжүүлжээ.

Нийт 188 иргэнд эрүүл мэндийн тандалт хийж биеийн халууныг хэмжин асуумж судалгаа авч 182 иргэнийг ажиглалтад, 6 иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлав.

 

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Хилийн мэргэжлийн хяналтын алба