Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад энэ оны тавдугаар сарын 8-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой уг хэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхэлсэн.
Ингэхдээ Монгол Улсын 11,398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25,801,303,770 төгрөгийн хохирол учруулсан байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!