Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дохионы хэлмэрч С.Бямбадэлгэрийг “Алтан нар” одонгоор шагнажээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монголын паралимпын хороо дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэрийг тэргүүн дээд шагнал болох “Алтан нар” одонгоор шагнажээ.

МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгмийн харилцаанд оролцуулах, спортоор хичээллэх ажлыг бид хийдэг ч бидний огт хийж чаддаггүй харилцан ойлголцох, хамгийн чухал ажилд сэтгэл зүрхээ зориулж яваад нь талархал илэрхийлж МПХ тэргүүн дээд шагналаа гардуулж байна” гэв.

Шагнал гардуулахад МПХ-ны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн паралимпын хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат, МПХ-ны дэд Ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо нар оролцлоо гэж Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.