Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанк: Ипотекийн зээлтэй харилцагчид 5-р сарын 1-нээс өмнө хүсэлтээ гаргана уу

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 20
Сурталчилгаа
 

Коронавирус (Covid-19) цар тахалтай холбоотойгоор УИХ, Засгийн газар, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд иргэдийг санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх, онцгой үеийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон сууцны ипотекийн 5 болон 8%-ийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг Монголын Ипотекийн Корпораци, Монголбанкнаас гаргасан.

Тус шийдвэрийн дагуу ХасБанк харилцагчдаасаа орлого нотлох баримт шаардахгүйгээр зээлийн гэрээний эргэн төлөлтийг 6 хүртэл сараар хүү хуримтлуулахгүй, сар бүрийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээр хойшлуулж, тухайн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах ажлыг зохион байгуулж байна.

Эрхэм харилцагч та ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах бол 5-р сарын 1-ний өдрөөс өмнө доорх зааврын дагуу хүсэлтээ гаргана уу. Хүсэлтийг зөвхөн www.e-xacbank.com сайтад хандаж, өөрийн интернэт банкны бүртгэлээр нэвтэрч илгээх бөгөөд хэрэв интернэт банкны үйлчилгээнд бүртгэлгүй бол зайнаас бүртгүүлэх боломжтой.

Мөн ХасБанк цалингийн /www.e-xacbank.com/ болон бусад хэрэглээний зээлтэй харилцагчид, бизнес эрхлэгчдийн зээлийн нөхцөл өөрчлөх хүсэлтийг /www.xacbank.mn/?open_form=true/ хүлээн авч, зээлийн хугацааг сунгах, үндсэн төлбөрөөс түр хугацаанд чөлөөлөх, нэмэгдүүлсэн хүү алданги тооцохгүй байх зэргээр шийдвэрлэж байна. Өнгөрсөн нэг сар гаруй хугацаанд бид нийт 1711 бизнес эрхлэгч харилцагчдын 82.1 тэрбум төгрөгийн зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөөд байна.

Орон сууцны ипотекийн зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт илгээх заавар

 

 

Бид таны хүсэлтийг ирсэн дарааллын дагуу шийдвэрлэх бөгөөд та заавал өөрийн биеэр салбарт ирж, Зээлийн гэрээгээ шинэчлэхийг анхаарна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.