Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Америкчууд есөн жилийн дараа анх удаа өөрийн хөлгөөр сансарт нисэхээр болж, хугацаагаа товлолоо

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

NASA болон SpaceX компани сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа АНУ-ын газар шороон дээрээс сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэх хугацааг өчигдөр зарлажээ.

Тавдугаар сарын 27-ны өдөр энэхүү түүхэн үйл явдлыг товлосноо NASA-гийн тэргүүн Жим Бриденстин өчигдөр мэдэгдсэн байна.

2011 онд NASA сансрын уудамд хүн илгээх хөтөлбөрөө зогсоосны дараа зөвхөн ОХУ-ын хөлгийг тойрог замд хүрэхдээ ашиглаж эхэлсэн юм.

Тэгвэл SpaceX компани сар гаруйн дараа NASA-гийн хоёр сансрын нисгэгчийг өөрийн хөлгөөр Олон Улсын Сансрын Станцад хүргэхээр болжээ.

Сансрын нисгэгч Даг Харли, Боб Бенкэн нар SpaceX компанийн Falcon 9 пуужингаар Кеннедийн Сансрын Төвөөс энэ өдөр хөөрөх юм.

Эндээс 2011 оны долдугаар сард Атлантис хөлгөөр сүүлийн удаа Америк нисгэгчид сансарт хөөрч байв. Үүнээс гадна хагас зууны өмнө Аполло багийнхан эндээс сар руу хийх аяллаа эхэлж байжээ.

1961 оноос хойш дэлхийн ердөө гурван улс сансрын уудамд хүн илгээж чадсан нь хугацааны дарааллаар ОХУ (ЗХУ), АНУ, Хятад юм.

Харин SpaceX компани сансарт хүн илгээсэн анхны хувийн компани болох гэж байна.

 

Эх сурвалж: Reuters