Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүхбаатарын талбайн өмнөх хэсгийн моднуудыг зөөж эхэллээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Д.Сүхбаатарын талбайн урд хэсгийн моднуудыг үндсээр нь сугалан зөөвөрлөж сугалж эхэлжээ.

Энэ тухай Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "Уг талбайн баруун, зүүн жигүүр болон голын хэсгийн бутлаг ургамлыг дотор нь зөөвөрлөн суулгаж байгаа бол том моднуудыг тарьсан компани нь технологийн дагуу үндсээр нь сугалж Бээжингийн гудамжинд аваачин суулгаж байгаа юм. Мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа тул мод үхнэ гэж санаа зоволтгүй" хэмээн тайлбарлалаа.

Энэхүү талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур барих талаар хотын дарга С.Амарсайхан анх 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд анх мэдээлж байв. 

Гэвч 2.5 га энэхүү талбайд усан оргилуур бүхий тохижилт хийхэд 3.2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон нь иргэдээс ихээхэн эсэргүүцэл, шүүмжлэл дагуулж байгаа юм. Ялангуяа, цар тахлын улмаас эдийн засаг хүндэрч байгаа энэ онцгой нөхцөлд, зайлшгүй шийдэх шаардлагатай өөр олон асуудал ар араасаа жагсаж байхад олон жил ургасан моднуудыг огтолж, талбайн урд хэсгийг 3.2 тэрбум төгрөгөөр дахин тохижуулах гэж байгааг иргэд эсэргүүцсээр байна.

“Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн өдийг хүртэл 15 тэрбум төгрөгийн өртөг зарсан, 80 жилийн түүхтэй газар бөгөөд тэнд 19 зүйлийн 9,000 мод, бут таригдсан байгаа" гэдгийг Байгалийн ухааны доктор, профессор Д.Бор мэдээлсэн бөгөөд тус ногоон байгууламжид 15 тэрбум төгрөг зарцуулсныг хэлсэн юм. 

Гэвч хотын дарга С.Амарсайхан энэ ажлыг заавал хийнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. 

Төв талбайн урд хэсгийн талбайн тохижилтын зураг төслийн уралдаанд “Төвшингүүд Констракшн” компанийн баг шалгарч, 20 сая төгрөгөөр шагнуулсан. Энэ ажлыг зургаадугаар сард багтаан дуусгахаар төлөвлөөд байгаа юм. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг