Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нийслэлд ариутгал, халдваргүйтгэлийн ажил үргэлжилж байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж хотын гудамж талбай автозам, автозамын тусгаарлах ногоон зурвас бүхий талбай, явган хүний зам, ногоон байгууламж, орон сууцны хороолол доторх зам, хүүхдийн болон спорт тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий иргэдийн амрах талбай, бохирдсон булан тохой, гэр хорооллын гудамж, үерийн далан сувгийн халдваргүйтгэлийг гуравдугаар сарын 17-ноос эхлүүлсэн билээ.

Ариутгалын ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарь, маршрутын дагуу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх үргэлжлүүлнэ. 

Ариутгал халдваргүйтгэлийн ажил нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжийг хамрах бөгөөд ариутгал халдваргүйтгэлийн 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмжөөр, 33 манацар үүсгэгч, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н нэг мананцар үүсгэгч машин, Хан-Уул агро ОНӨААТҮГ-ийн ус шүршигчтэй машинаар гүйцэтгэж байна.

Өнөөдрийн тухайд 12:00-18:00 цагийн хороонд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийгдэнэ. 

Төв талбайгаас эхэлсэн ариутгалын ажлын фото сурвалжлагыг хүргэж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.