Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 илэрсэн гурван иргэний хоёр нь БНСУ-д байхдаа эмнэлгээр үйлчлүүлж байжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Эрүүл Мэндийн Яам /Гэрэл зургийг MPA.mn/

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

/2020.03.17/

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/509492889927404/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагийн хугацаанд 14 улсад шинээр халдвар бүртгэгдэж, нийт 164 улсад халдвар гараад байна.

Манай улсад өчигдөр гурван хүнд халдвар илэрсэн. Гурван иргэний хоёр нь Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн бол нэг нь Берлиний тусгай нислэгээр ирсэн бөгөөд эхний ээлжинд гурван хүнээ ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Ойрын бүх хавьтлыг шинжилгээнд хамруулна.

Бид халдвар гарсан улсаас иргэдээ авчирч байгаа учраас эрсдлээ тооцоод бүх зорчигчдыг онгоцонд амны хаалттай байлгаж байсан. БНСУ-аас ирсэн халдвартай хоёр хүний хувьд тэнд байх хугацаандаа эмнэлгээр үйлчлүүлсэн байна.

Тиймээс иргэддээ аль болох эмнэлэгт очихгүй эхний ээлжинд утсаар зөвлөгөө авч байхыг ахин дахин сануулъя.

Гурав, дөрөвдүгээр сард монгол хүний дархлаа хамгийн ихээр унадаг учраас эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг чанд сахихыг хүсэж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.