Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Гоёл 2014” топоор С.Ариунбилэг шалгарлаа

Ч.Болортуяа
2013 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг
"Гоёл 2014" ТОП МОДЕЛЬ С.АРИУНБИЛЭГ

Ирэх оны загварын чиг хандлагыг тодорхойлдог дээрээс нь загвар зохион бүтээгчдийн энэ жилийн ажлаа тайлагнадаг Монгол дахь загварын хамгийн том шоу бол “Гоёл” наадам.

“Гоёл 2014” наадмын төгсгөлийн шат буюу шилдгүүдээ шалгаруулах арга хэмжээ өчигдөр боллоо.

Наадамд 70 гаруй загвар өмсөгчид оролцож шилдгүүдээ шалгаруулах мөчид С.Ариунбилэг топ модель өргөмжлөлийг хүртсэн юм. Шинэ топ-ын титмийг "мөнхийн залуу хатагтай" топ модель Э.Одгэрэл зүүж өглөө.

"Гоёл 2014" наадам
"Гоёл 2014" ТОП МОДЕЛЬ С.АРИУНБИЛЭГ

 С.Ариунбилэг загварын төдийгүй олон улсын чанартай сайхан бүсгүй шалгаруулах олон тэмцээнд амжилттай оролцож байсан.

Тухайлбал,

  • “Miss World-2005” тэмцээний “Q miss” өргөмжлөл,
  • “Мисс Интернэшнл-2006” тэмцээний “Олны таашаал хүртсэн мисс” өргөмжлөл,
  • “Монголын сайхан бүсгүй-2007” тэмцээний “Ган-Эрдэнэ” өргөмжлөл,
  • “Miss World University-2007” тэмцээний “Хүмүүнлэгийн мисс” өргөмжлөл тус тус хүртэж байжээ.

"Гоёл 2014" наадмын шилдгүүд:

  • Гран при шагналт загвар зохион бүтээгчээр “Аяс кашмер” компанийн дизайнер н.Оюунбилэг
  • Шилдэг загвар өмсөгчөөр н.Чинзориг, н.Сарнай
  • Наадмын ивээн тэтгэгч "Керасис" брэндийн шагналын эзнээр загвар өмсөгч Х.Халиунаа, н.Мөнгөнцэцэг, н.Сэлэнгэсүрэн
  • Дизайнерийн академийн шагналыг "Хүндэт одонгоор" Шилмэл загвар ХХК-ийн дизайнер Н.Батаа
  • Тусгай шагналыг дизайнер н.Сарангэрэл, Хятадыг дизайнер Лю Ин нар
  • Шилдэг залуу дизайнераар н.Түвшинзаяа 
  • Топ загвар зохион бүтээгчээр Шилмэл загвар ХХК-ийн дизайнер н.Өнөболор, Сити дээд сургуулийн оюутан, дизайнер н.Отгонзаяа, "Best tailor" компанийн дизайнер н.Биндэръяа, "Muse art house" ХХК-ийн дизайнер Г.Цас, Э.Уранзаяа, "Diamond fashion" компанийн дизайнер н.Алтанчимэг нар
  • Наадмын шилдэг зохион бүтээх товчоо шагналаар "Дархан минж" ХХК тус тус шалгарлаа.