Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/25-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улаанбаатарын хөл хөдөлгөөнийг харуулсан гэрэл зургууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 2 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Covid 19" халдвараас сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг төр засгаас гаргасан билээ.

Энэ хүрээнд:

  • Нийслэлийн онцгой зомисоос сар шинийн 1-3-ны өдрийг (хоёрдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүд) дуустал Улаанбаатар хотод нийтийн тээвэр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргасан.
  • Улсын онцгой комисоос улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр хязгаарласан. /Автомашин болон галт тэрэгний хөдөлгөөнийг/
  • Инчеон болон Бусаны бүх нислэгийг өнөөдрөөс эхлэн 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон.
  • Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 30 хүртэл зогсоосон.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийслэлийн агентлаг, газруудын болон дүүргийн нийт 600 албан хаагч эргүүл хийж байгаа. Тэд  бүсчилсэн хуваарийн дагуу хотын гудамж талбайд, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газрууд, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, иргэд, олон нийтэд амны хаалтыг зөв хэрэглэх талаар анхааруулга, зөвлөмж өгч байгаа юм.
  • Түүнчлэн бүх төрлийн сургалт болон хүн олноор цугларах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан.
  • Мөн иргэдийг амны хаалт хэрэглэж, гараа сайн халдваргүйжүүлж байхыг эрүүл мэндийн байгууллагаас болон ДЭМБ-аас зөвлөж байгаа.

Харин иргэд энэ шийдвэрүүдийг хэрхэн биелүүлж байгааг гэрэл зургаас харж дүгнэлт хийж болох бизээ.

Төв гандан, Саппора, 3 дугаар эмнэлэг, 25 дугаар эмийн сан, ТБД Андууд, Улсын Их дэлгүүр, энхтайваны өргөн чөлөө, Төв талбай, Цэцэг төв, 13 дугаар хорооллоос багшийн дээд хүртэл зам, Мөнгөн завъяагаас 10 хороолол хүртэлх зам дагуу явж mpa.mn-ийн гэрэл зурагчин Д.Занданбат фото сурвалжилга хийснийг хүргэж байна.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.