ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд мөнгөө буцааж төлөхгүй бол бид тойргоор нь явна”

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Иргэдийн Нэхэх Эрх” ТББ-аас ЖДҮХС-гаас /Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан/ зээл авсан гишүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн авсан мөнгтийг буцааж төлүүлэх зорилгоор хэсэг залуус нэгдэж, “Иргэдийн Нэхэх Эрх" нэртэй төрийн бус байгууллага байгуулагдаж байна. ТББ-ынхаа нэрийг өчигдөр улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн" хэмээн “Иргэдийн Нэхэх Эрх” ТББ-ын тэргүүн Ц.Алтанхуяг мэдээллийн эхэнд онцлов. 

Мөн тэрбээр "ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд тус санд одоог болтол зээлээ төлөхгүй байгаа учир зээлийг нь эргэж төлүүлэхийг шаардах үүднээс энэхүү мэдээллийг хийж байна.

Бид бүхэн зах дээр наймаа эрхэлдэг жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзахад бүх үнэнээ хэлж, бидний боломжийг хулгайлсан гишүүдийг дахиж сонгохгүй байя гэж хэлсэн. Бид “ЖДҮ хулгай” нэртэй ном хэвлүүлээд ард түмэндээ хүргэхээр бэлэн болоод байна. Энэ ном бол та бүхний хар данс гэдгийг ЖДҮ-гээс зээл авсан гишүүдэд хандаж хэлье. Түүнчлэн манай төрийн бус байгууллага дараах зүйлсийг шаардаж байгаа юм. 

  1. Ард иргэдийн боломжийг хулгайлсан УИХ-ын нэр бүхий гишүүд ЖДҮХС-гаас авсан мөнгөө буцааж төл
  2. Авсан мөнгөө санд буцааж тушаагаагүй УИХ-ын гишүүдийг ЖДҮХС албан ёсоор зарла
  3. УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүд өөрөө өөрсдөдөө хариуцлага тооц. Үүнд Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга та хяналт тавьж ажиллах

Ийнхүү зээл авсан гишүүд мөнгөө тушаах ёс зүйтэй байж, үүргээ биелүүлэхийг шаардаж байна. Хэрвээ мөнгөө тушаахгүй, нуун дарагдуулаад өнгөрөх гэж байгаа бол уучлаарай. Бид нар та бүхэнд шүдний өвчин шиг чинь явна. Өөрөөр хэлбэл, бид мөнгөө тушаагаагүй гишүүдийн тойргоор нь явна гэдгийг хэлье. Эцсээ хүртэл тэмцэж, жинхэнэ эздэд нь буцааж өгнө. Энэ ажлыг маань Монголын ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна” гэлээ. 

ФОТО: Гэрэл зургийг Д.Занданбат /mpa.mn/
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.83] 2020/2/12
Ждү-чин хулгайчуудыг сонгохгүй гээд л орхих уу. Аль нам нь хамаагүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан эдгээр этгээдийг авсан мөнгөө хурдан эргүүлж өгөхийг шаардаж байна. *The Purge* гэдэг кино шиг цэвэрлэгээ хийдэг нэг өдөр байдаг байсан бол.. Гэхдээ ард түмэн хэдийнээ та нарын хоолойд хутга тавьчихсан байгаа шүү..
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.238] 2020/2/12
ЖДҮчин Хүрэлсүх МАНын дарга ЖДҮчин Амарбаясгалан МАНын генсек МАН өөрөө ЖДҮчин нам билээ
0 | 0 Хариулах
Зочин [174.192.143.86] 2020/2/11
Zuw2
0 | 0 Хариулах
Зочин [192.82.67.163] 2020/2/11
Ухнагийн хүүгийн нэр гараад байсан.
2 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2020/2/11
УИХ-ын гишүүд ЖДҮгээс зээл нэртэй авсан бол жинхэнэ хулгай
2 | 0 Хариулах
иргэн [192.82.66.151] 2020/2/11
Үр дүнгүй нэг хэсэг хүмүүсийн өрсөлдөгчөө намнах арга хэлбэрээр тэмцэл хийж байгаа бол хэнч дэмжихгүй.Бид чинь хуурамч тэмцлийг мэддэг болсон.Дэмжиж цагаа хумсуулахаа больсон хууртахаа больсон.Монголчуудын ухамсар маш өндөр ухаалаг болсон.Ингэж харйн цаг заваа энерги буруу зүйлд зарцуулж байгаа энэ нөхдүүдийг өрөвдөж байна.
1 | 6 Хариулах
Зочин [202.9.40.55] 2020/2/11
ЖДҮ ХУЛГАЙЧ Б.УНДАРМААГИЙН ДЭЛГҮҮР ШАНГРИ-ЛА МОЛЛ ДОТОР АЖМЛЛАЖ Л БАЙНА !
1 | 0 Хариулах
Зочин [192.82.76.82] 2020/2/11
бонд гээд бүр аймаар юм бий ш дээ.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2020/2/11
Сонгуулийн захиалгат ажил ингээд эхэлчихжээ
1 | 7 Хариулах
unshigch [202.131.225.197] 2020/2/11
Ene bol gishuud zeelee buren tulchihvul bolchih asuudal ogt bish. Alban tushaal, erh medlee huvidaa ashigladag uudgui nuhduud, dahij uls turd oroh erhgui, deerees n huuliin daguu zohih shiitgelee edleh yostoi gedeg tuhai asuudal.
0 | 0 Хариулах
Зочин [203.221.133.248] 2020/2/11
Энхбаяр сумябазар өөр хэн байлаа банк бус ажилуулж байсан хүмүүс тэдгээр хүмүүсээс хүүгээрээ олсон мөнгөтэйн хамт авах хэрэгтэй ард түмнийг шулсан юмнууд
0 | 0 Хариулах
бодлын хулгайч [66.181.167.53] 2020/2/11
ОДОО УДАХГҮЙ НЭР ДЭВШИГЧДИЙН ТОЙРОГ НЬ ИЛ БОЛНО. ТЭР ҮЕД НЬ СУРТАЛЧИЛГААГАА ХИЙХ ҮЕД НЬ ЖАГСААЛ ЦУГЛААНАА ХИЙВЭЛ САЙН. ОДООНООС ДЭМЖИГЧИД БОЛОН ХОХИРОГЧДИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ. ЦАГ НЬ БОЛОХООР ТА НАР ЦӨӨДНӨ. ИХ ХҮЧЭЭР ИХ ХҮНЭЭР ТЭДНИЙГ ЯЛНА. АМЖИЛТ
4 | 1 Хариулах
Тимон [84.17.56.34] 2020/2/11
Дуучин Тимон юу болсон?
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.45] 2020/2/11
Үхээ биз
0 | 0 Хариулах