Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 10 жил үргэлжилж буй IV төрөх эмнэлгийн барилгын ажлын явц

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах IV төрөх эмнэлгийн барилгын ажил дахин зогсонги байдалд оржээ.

Гүйцэтгэгч “Томо Бюлдинг” компани үйл ажиллагаа явуулж байх хугацаанд захиалагч тал болох Эрүүл мэндийн яам нэмэлт ажил хийх хэрэгтэй гэж үзсэн хэр нь шаардлагатай нэмэлт зардлын асуудлыг шийдээгүй учраас ажил үргэлжлэх боломжгүй байдалд орсон байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр хотын захирагч С.Амарсайхан тус эмнэлгийн барилгатай очиж танилцсан юм. Энэ үеэр тэрбээр “Гэрээний дагуу 2018 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орж чадаагүй, дараа нь 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан ч оролгүй хоёр удаа хойшилж байна.

Энэ нь төсөвтэй холбоотой. Тиймээс энэ асуудлыг Ерөнхий сайдад өөрийн биеэр танилцуулна. Эрүүл мэндийн сайдтай хамтарч асуудлыг Засгийн газарт оруулна гэж бодож байна. Төсвийн мөнгө болдоггүй юм бол өөр ямар эх үүсвэр байж болох вэ гэдгийг хайна. Ямар ч байсан энэ оны 1-2 дугаар улиралд багтаан Дөрөвдүгээр төрөх эмнэлгийг ашиглалтад оруулна гэж бодож байна” хэмээн хэлэв.

10 жил үргэлжилж буй тус эмнэлгийн явцын талаар танилцуулбал:

Анх 300 ортой IV төрөх эмнэлгийн барилгын ажлын гүйцэтгэгчтэй 2010 оны сүүлээр гэрээ хийж, 2011 оны хавар ажил нь эхэлж байв. Ингээд 2012 онд барилга угсралтын ажил үндсэндээ дуусаж, их бие нь боссон хэдий ч материалын үнэ огцом өссөн тул гүйцэтгэгч “Нийслэл өргөө” компани нэмэлт санхүүжилт шаардсан байна. 

2013 онд эмнэлгийн барилгыг дуусгах асуудал эрчимтэй яригдаж, 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барих барилгуудын жагсаалтад орсон ч мөн л баригдаагүй. 68 хувийн гүйцэтгэлтэй гацсан уг барилгыг концессоор барих шийдвэрийг 2016 онд Засгийн газраас гаргав.

Ингээд 2017 оны долдугаар сард концессын гэрээ хүчин төгөлдөр болж, 28 сарын дотор барилгыг барьж дуусгахаар гэрээнд заасан. Гэсэн ч 2018 оны аравдугаар сард дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, дулааны холболтоо авч чадаагүй гэх мэт шалтгаанаас болж зогсонги байдалд оров. Уг асуудлыг салбарын яам анхааралдаа авч, холбогдох албаныхан хэлэлцээд 2019 оны арваннэгдүгээр сард эмнэлгийг барьж дуусгах тохиролцоонд хүрсэн ч төрөх эмнэлэг ашиглалтад ороогүй л байна.

Эмнэлэг ашиглалтад орсноор олон улсын шаардлага хангасан 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмнэлэг үйлчилж эхлэх юм.
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг