2020/04/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.09₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-2°
B30
УЛААНБААТАР
14°
|
-1°
15:00
S30
12°
16:00
S30
12°
17:00
S26
12°
18:00
S26
10°
19:00
S26
20:00
S29
21:00
S29
22:00
S29
23:00
S31
00:00
S31
01:00
S29
02:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгчид ирсэн үнэт, ховор нандин зүйлс болон сурагчдын бүтээсэн “Нууц товчоо”-г Төрийн түүхийн музейд шилжүүллээ

ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөөс өөрт нь ирүүлсэн шашны болон бусад холбогдолтой бэлэг дурсгал, үнэт, ховор нандин зүйлсийг Төрийн ордны Төрийн түүхийн музейн сан хөмрөгт шилжүүлэв.

Мөн Монгол бахархлын өдрийг тохиолдуулан сурагчдын дунд зохион байгуулсан “Мөнх тэнгэрийн бичиг” уран бичлэгийн үзэсгэлэнгийн хамгийн их хөдөлмөр зарцуулсан бүтээл болох “Нууц товчоо” уран бичлэгийн бүтээлийг музейн сан хөмрөгт хандивлаж, бүтээлийг туурвисан сурагчидтай уулзлаа.

Тойрог хэлбэрээр бичсэн энэхүү бүтээл нь Монголын нууц товчооны эхний таван бүлгээс эхний тойрогт 31 мөр, хоёрдугаар тойрогт 194 мөр, гуравдугаар тойрогт 576 мөр, нийт 802 мөр бичсэн бөгөөд Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн дугуйлангийн багш Д.Ганбаатар 21 уран бүтээлч сурагч хамтран бүтээсэн юм.

 

Энэ бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга худалдаж авахаа илэрхийлж байсан бөгөөд илүү олон хүнд хүргэж, үндэсний бичиг соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, сурагчдад таниулах үүднээс музейд байршууллаа.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

x