Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

ENCANTO Mall Соёл амралтын цогцолбор - Аз жаргалтай гэр бүл бүрт зориулав

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 8
Сурталчилгаа

Орчин үеийн гэр бүлүүд Их хотын завгүй хэмнэлтэй уралдан ачаалал ихтэй амьдарсаар удаж байна. Бид бүхэн хамгийн үнэт зүйл болох гэр бүлдээ төдийлөн цаг гаргаж чаддаггүй нь хэнд ч нууц биш болсон. “Камдер”ХХК-ийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй үйлчлүүлэгчидийн эрэлтэд нийцсэн орчин үеийн дэлхийн стандарт бүхий “ENCANTO Mall” соёл амралтын цогцолбор ашиглалтанд орж үүд хаалгаа нээлээ.

Уг үйлчилгээний төв нь Их Монгол Улсын гудамжинд та бидний сайн мэдэхээр Хоум Плазагийн уулзварын яг дэргэд байрлах ба гэр бүлүүд амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн Монголдоо анхдагч олон үйлчилгээг санал болгож байгаа юм байна.

Энд хамгийн орчин үеийн тохижилттой кино театр PRIME CINEPLEX, технологийн инновацийг нэвтрүүлсэн EDUTECH интерактив боловсролын төв, хүүхэд залуусын бие бялдарыг чийрэгжүүлэн хөгжүүлэх нинжа, трамполайн, мөргөлддөг машин зэрэг тоглоомуудаас гадна Apple, National geographic, Miniso, Balabala зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүд, Гоо сайхан, Косметик, Үнэт эдлэлийн дэлгүүрүүд, Банк, Нислэгийн тийзийн цэг, Оптик үйлчилгээ, Кофе шоп, халуун тогооны болон Европ хоолны Ресторанууд, Гэр бүлийн дурсамжаа мөнхлөн үлдээх фото зургийн студи гээд танай гэр бүлийн гишүүн бүрт зориулсан бүхий л үйлчилгээг нэг дороос санал болгож байна.

Энэхүү төсөл нь цаашдаа өргөжин тэлэх Энканто Трэйд Центр цогцолбор төслийн зөвхөн нэг хэсэг бөгөөд тун удахгүй дэлхийд тэргүүлэх томоохон брэндүүд хуран чуулах онцлог цэг болохоор зорин ажиллаж байна. Ингээд та бүхэнд Энканто Молл соёл амралтын төвд хийсэн фото сурвалжлагын хэсгээс толилуулъя.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.