Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, "Монголын гэрэл зураг, мэдээлэл" сэтгүүлтэй хамтран "Найрамдлын 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр "Bluemon" төвд нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэнд хоёр орны төр засгийн тэргүүн нарын айлчлал, гадаад харилцаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, спорт, бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн харилцааг харуулсан 70 зургийг оруулжээ.
Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэг 1958 онд байгуулагдаж, хойш хоёр орны ард түмний харицлаа ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх болон Монголынхоо түүх соёл, урлаг болоод нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшлийг хөрш зэргэлдээ ард түмэндээ сурталчлан таниулж иржээ.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!