Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн топ брэндүүдийг нэг дороос санал болгох "ame concept store" нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүсэмжит Gucci, трэнд болж буй Balenciaga, секси Saint Laurent, ажил хэрэгч Celine, эмэгтэйчүүдийн топ брэндүүдийн нэг Dior-г албан ёсны эрхтэйгээр худалдаадах "ame concept store" нээлтээ хийлээ.

Шангри-Ла моллын нэгдүгээр давхарт байрлах тус дэлгүүрийг "Премьер Тайлор" компанийн охин компани болох "Сарториа" ХХК албан ёсны эрхтэйгээр нээж байгаа юм.

Гоёмсог дотоод засалтай "ame concept store" интерьер зургийг испани мэргэжилтэн гаргаж, бүх тавилгыг зөвхөн тус дэлгүүрт зориулан, захиалгаар хийжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Дэлгүүрийн нээлтийн ёслолын үеэр "Премьер Тайлор" компанийн захирал Т.Зориг ""ame concept store" Европын зах зээл дээрх үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаална. Азийн улс орнууд дахь дэлгүүрүүд Хонг Конг-оор дамжуулан бараагаа авдаг бол манайх Европоос шууд агаарын каргогоор бараагаа авч байгаа учраас европын зах зээлийн үнийг барихаар болсон.

Бид Францын LVMH, KERING гээд хамгийн том групп компаниудтай хамтран ажиллаж, LVMH группээс Dior, Celine брэндийг авч байгаа бол KERING группээс Gucci, Saint Laurent, Balenciaga брэндүүдийг албан ёсоор оруулж ирж байна.

Энэ таван брэндээ сонгохдоо маш их судалгаа хийсэн. Gucci бол үнэхээр хүсэмжит брэнд. "Монголд Gucci хэзээ орж ирэх бол" гэсэн аман яриа их гарч байлаа. Balenciaga брэндийг өнөөдөр дэлхий даяар ярьж байна. Н хэлбэрийн эсгүүртэй Gucci, Balenciaga брэндийн хувцсыг ямар ч галбиртай эмэгтэй өмсөж болно. Dior бол яалтчгүй дэлхийн топ эмэгтэй брэндүүдийн нэг. Saint Laurent бол загварт шинэчлэл хийсэн секси брэнд. Эрэгтэй хүний хувцсыг эмэгтэй хүн яагаад өмсөж болохгүй юм бэ гэдэг санаан дээр тулгуурлаж гарсан Saint Laurent эмэгтэй хүний галбирыг тодотгодог. Ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан Celine цүнхээрээ дэлхийн топ брэндүүдийн нэгд зүй ёсоор нэрлэгдэнэ. Бид брэнд бүртэй нэг бүрчлэн тусдаа гэрээ хийсэн.

Манай дэлгүүр хэрэглэгчдэдээ олон брэндийг нэг дороос худалдаж авах боломжийг олгож байгаа. Нөгөөтэйгүүр мэргэжлийн бэлтгэгдсэн худалдан авагч эдгээр брэндүүдээс худалдан авалт хийж, авчраад санал болгоно. Ингээд "ame concept store"-т худалдааны зөвлөх биш мэргэжлийн дизайнерууд ажиллана. Бидний зүгээс үйлчлүүлэгчдэдээ цоо шинэ, мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Олон улсын загварын чиг хандлагыг Монголдоо гэсэн уриан дор ажилладаг "Премьер Тайлор" компанид сүүлийн 4, 5 жил сэтгэл, зүтгэл гарган ажилласны үр дүнд "ame concept store"-г нээж байгаагаа хэлж байв.

Дэлгүүрийн нэр болох аme гэх франц үгийг монголоор орчуулбал сэтгэл зүрх гэсэн утгатай. "Премьер Тайлор" компанийн хамт олны урт хугацааны сэтгэл, зүтгэлийн үр дүнд ийнхүү "ame concept store" нээлтээ хийж байгаа ажээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.