Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Наполигийн гар арга, донж, хийц нэвт шингэсэн ISAIA брэндийн дэлгүүр Монголд нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 9 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

"Премьер Тайлор" компаниас франчайз (franchise) эрхтэйгээр Итали улсаас оруулж ирж буй тансаг зэрэглэлийн ISAIA брэндийн дэлгүүр Шангри-Ла Моллын нэгдүгээр давхарт нээгдлээ.

ISAIA нь Итали улсын Наполи хотод бий болсон брэнд тул эрэгтэй хувцас загвараар дэлхийд номер нэгт тооцогддог Наполигийн гар арга, донж, хийц, загвар нэвт шингэсэн байдгаараа бусдаас онцлог.

Европ, Америкийн зах зээл дээр нэр хүндтэй байдаг ISAIA брэнд сүүлийн жилүүдэд Азийн зах зээл рүү хүч түрэн орж байгаа юм.

Дэлгүүрийн нээлтийн үеэр "Премьер Тайлор" компанийн захирал Т.Зориг "2012 онд байгуулагдан хувцас загварын салбарт үйл ажиллагаа явуулж буй манай компани Италийн Наполи хотоос гаралтай ISAIA брэндийн дэлгүүрийг Монголд нээж байна.

Үйлчлүүлэгч та зөвхөн эрчүүдэд зориулсан тансаг зэрэглэлийн хувцсыг ISAIA брэндийн дэлгүүрээс худалдан авах боломжтой. Дэлгүүр маань бэлэн хувцас зарахаас гадна захиалгаар хослол хийх юм. Үйлчлүүлэгчийн биеэс хэмжээ авч зөвхөн танд зориулагдсан хослол, цамц, хүрэм, жинсэн өмд, ноолууран цамцыг оёж өгнө. Монголдоо анх удаа байнгын хэмжилт, захиалга авч үйлчлэх брэндийн дэлгүүр болж байгаа. Байнгын үйл ажиллагаа явуулахын тулд манай ажилчид Италид очиж олон удаагийн сургалтад хамрагдсан гэдгийг энд хэлмээр байна.

ISAIA брэндийн хувцас жижиг деталь хэсгүүд олонтой, гар оёдол ихтэй.

ISAIA брэндийн хувцас жижиг деталь хэсгүүд олонтой, гар оёдол ихтэй, уламжлалт байдлаар буюу анх яаж оёж байсан технологиороо оёдог. Уламжлалт байдлыг эрхэмлэдэг хэдий ч материалын сонголтоо хийхдээ орчин үеийн технологитой хөл нийлүүлж алхдагаараа онцлог. Үүний нэг жишээ нь гадуур хүрэм болон хослолыг ус нэвтэрдэггүй материалаар хийж эхэлсэн явдал юм.

Дэлгүүр дээр зөвхөн классик хувцаснаас гадна спорт, өдөр тутмын хувцаснууд худалдаална" хэмээн ярилаа.

 

ISAIA брэнд нь тансаг зэрэглэлийн зах зээл дээр өрсөлддөг дэлхийн топ брэндүүдийн нэг юм.  2015 онд АНУ-д хийсэн судалгаагаар өндөр зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн бие биедээ хамгийн их санал болгодог брэндийн нэгдүгээрт нэрлэгджээ.

Өндөр зэрэглэлийн брэндүүд дундаа одоог хүртэл гэр бүлийн бизнес байгаа гэдгээрээ алдартай ISAIA брэндийг 1920 онд Энрико Исая үндэслэсэн бөгөөд өдгөө түүний ач хүү Жианлука Исая бизнесээ эрхэлж байна. Тэрбээр ирэх сарын 22-нд болох ISAIA брэндийн Монгол дахь албан ёсны нээлтэд оролцохоор ирэх юм байна.

Монголчуудаас өөр хэн ч Монгол дээлийг төгс урлаж чадахгүйтэй адил өнөө цаг үед даяарчлагдаж чадсан эрэгтэй европ хослол, цамцыг Италийн Наполичуудаас өөр хэн ч энэ төгс урлаж чадахгүй нь ойлгомжтой.

ISAIA нь өөрийн имижээр далайд ургадаг шүрийн салаа мөчрийг сонгосон нь амжилтыг бэлэгдэх бөгөөд шүр тансаг, үнэ цэнэтэй, тухайн хүний ажил, амьдрал, бизнес нь амжилттай явааг илэрхийлдэг ажээ.

ISAIA брэндийн дэлгүүрийг зорих гэж байгаа танд гэж хэлэхэд ISAIA-н дэлгүүр рүү ороход клубэд орж байгаа мэт сэтгэгдэл төрөх бөгөөд биенээс хэмжээ авах өрөө, хослол худалдах өрөө, тусгай үйлчлүүлэгчдэд зориулан VIP өрөөг өвөрмөц шийдэлтэйгээр тохижуулжээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.