Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Түгжрэлийг бууруулахад дорвитой нөлөө үзүүлэх хүлээлт үүсгээд буй гүүр

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж буй Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн гүүрийг өнөөдөр нээлээ.

42.38 сая ам.долларын өртөгтэй тус гүүрэн гарц нь нийт зургаан хэсгээс бүрдэж байгаа юм.

  1. Олимпын гудамжнаас Нарны зам болон Төмөр замын 406 дугаар гарам даваад Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 477 метр урттай, 16.5 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр,
  2. Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” хэсэг 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр, нийт 15 метр урт гүүр, 165 метр урт тулц хана, нүхэн гарцын хамт,
  3. Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 метр урт гүүр, 110 метр урт тулц ханатай,
  4. Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч, Их Монгол Улсын гудамж руу буух “А” хэсгийн гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ, нийт 400 метр урт гүүр, 237 метр урт тулц ханатай,
  5. Төмөр зам дээгүүрх явган хүний гүүр,
  6. Дунд гол дээгүүрх усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм.

Өнөөдөр нээсэн үндсэн гүүрээс гадна Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд, зүүн хойд тал буюу үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын дундуур нээхээр төлөвлөж байгааг өнөөдөр Хотын дарга хэлсэн.

ФОТО

Гэрэл зургийг  mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг