Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Халх голын байлдааныг харуулсан ховор нандин гэрэл зургууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан  “ХОЁР АРД ТҮМЭН-НЭГ ЯЛАЛТ” гэрэл зургийн үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ОХУ-ын олон улсын мэдээллийн “Россия Сегодня” агентлагийн “Спутник” радиотой хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд 50 гаруй ховор нандин гэрэл зураг дэлгэсэн бөгөөд МОНЦАМЭ агентлагийн архивт хадгалж буй “Дайсны байлдааны нисэх онгоц сөнөсөн газар дээр”, “Зөвлөлт-Монголын цэрэг тулалдааны өмнө”, БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Зөвлөлт-Монголын дайчидтай уулзаж байна”, Халх голын байлдаанд олзлогдсон япон цэргүүдийн хувийн эд зүйлс, Монгол Улс, ОХУ-ын зэсвэгт хүчний терроризмын эсрэг “Сэлэнгэ-2015” хамтарсан хээрийн сургууль зэрэг 20 орчим гэрэл зургийг дээжлэн үзүүлж байна. 

Харин  Оросын талаас “Монгол Улсын нутаг дэвсгэрт байрласан Зөвлөлтийн Армийн нэгдүгээр бүлэглэлийн командлагч Георгий Жуков”, “Халх голын тулалдааны үеэр Зөвлөлт, Монголын дайчдын олзолсон зэр зэвсгийн үзэсгэлэн”, “Халх голын орчимд Улаан армийн цэргүүдэд олзлогдсон япон цэргүүд”, “Зөвлөлтийн офицерууд олзлогдсон япончуудыг Халх голын байлдааны үеэр байцааж байгаа нь” зэрэг 36 гэрэл зургийг дэлгээд байна. 

Энэхүү үзэсгэлэн Халх голын тулалдааны түүхэн гол гол үйл явдлыг харуулна. 1939 оны хавраас эхэлсэн хилийн зэвсэгт мөргөлдөөн мөн оны намар нь Японы 6 дугаар армийг бут цохисон тулалдаанаар дууссан. Энэ тулалдаанд нэг талаас ЗСБНХУ болон БНМАУ, нөгөө талаас милитарист Япон болон Манж-го улсын цэргүүд оролцсон билээ. 

Халх голын тулалдаанд байгуулсан ялалт нь өнөөг хүртэл Орос-Монголын ард түмний найрамдал нөхөрлөл, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсоор байна. Түүнчлэн Халх голд байгуулсан Зөвлөлт, Монголын дайчдын ялалт нь цэрэг, улс төрийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн хэмээн үнэлэгддэг. Милитарист Япон улс ЗСБНХУ руу довтлох төлөвлөгөөнөөсөө татгалзсан бөгөөд улмаар 1941 оны дөрөвдүгээр сард Зөвлөлт-Японы төвийг сахих тухай гэрээнд гарын үсэг зурсан нь ЗХУ-д гол хүчээ Германы фашизмын эсрэг тэмцэхэд төвлөрүүлэх боломж олгосон юм.

Уран зургийн галерейд очиж үзэсгэлэнг сонирхох боломжтой.

Үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжилгыг хүлээн авч үзнэ үү

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг