Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Азийн төлөөх Боао форумын бага хурал" энэ сарын 19-21-ний өдрүүдэд анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн хурал “Шинэ эрин үе дэх хамтын ажиллагааны төлөөх уялдаатай үйл ажиллагаа” хэмээх ерөнхий сэдвийн дор болж байгаа бөгөөд Боао форумын даргаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн оролцож байгаа юм.
Тэд ерөнхий сэдвээс гадна “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэх аж.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!