ФОТО: Ойн дагалдах баялагаар хийсэн бүтээлүүд
Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд энэ сарын 1, 2-нд ойн нөхөрлөлүүдийн туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн боллоо.
Тус зөвлөгөөнд БОАЖЯ, НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж буй “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөлд хамрагдаж буй таван аймгийн ойн нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцож, ойн дагалдах баялагаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан юм.
Ойн нөхөрлөлийн гишүүд унанги модоор модон эдлэл хийгээд зогсохгүй үртсээр нь шахмал түлш хийж, хус модноос нүүрс гаргаж авсан байв. Мөн ойн санг хамгаалах нөхөрлөлөө түшиглэн зөгийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг иргэд ч үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ худалдаалсан юм.
Ойн нөхөрлөлүүдийн талаар ЭНД дарж уншина уу.
Үзэсгэлэн худалдаанаас бэлтгэсэн фото сурвалжилга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

