Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: УИХ-ын гишүүний тоог 108 болгох зэрэг Үндсэн хуульд оруулах Ерөнхийлөгчийн САНАЛ

Б.Ану
2019 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ. Тэрбээр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тухай саналаа хэлэхээр төлөвлөсөн бөгөөд түүний хэлэх үг улс төр, хуулийн хүрээлэл дунд хүлээлт үүсгээд байна.

Үндсэн хуульд оруулах саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдох төрийн байгууллагууд руу илгээсэн байна.

Түүний гаргаж буй саналаас онцолбол:

  1. УИХ-ын гишүүний тоог 76 байгааг 32-ooр нэмэгдүүлж, 108 болгох. Ингэхдээ 54 буюу 50 хувийг хувь тэнцүүлсэн байдлаар, 54 хувийг улсын нэг тойргоос одоогийн тогтолцоогоор сонгох.
  2. Улс төрийн нам байгуулах гишүүний тоог 801 байгааг 10 мянга болгож нэмэгдүүлэх.
  3. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсад ногдоно гэх мэт саналыг гаргажээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүний тоог 108 болгох асуудлыг УИХ-ын дарга дэмжиж байгаа аж. Учир нь 76 гишүүнтэй байх нь Монгол Улс хоёр сая иргэнтэй байх үед батлагдсан Үндсэн хуульд оруулсан заалт бөгөөд нэг хүнд ногдох төлөөллөөрөө Монгол Улс харьцангуй бага гэсэн ангилалд орж байгаа нь 108 болгох үндэслэл болсон гэлээ. Ингэхдээ хамгийн гол нь 50 хувийг нь хувь тэнцүүлсэн буюу намаас нэр дэвшүүлсэн жагсаалтаар сонгох нь одоогийн төсвийн тарамдалтыг зогсоох, популизмыг гааруулахгүй байх үндсэн зорилготой аж.

Харин шинээр нам байгуулах тоог 801 байгааг 10 мянга болгох хувилбарыг зарим хуульч буруушааж байна. Энэ нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдаж буй заалт болсон тухай зарим судлаач байр сууриа илэрхийлж байгаа юм.

Мөн түүнчлэн баяр наадмын өдрүүдэд болсон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцохдоо шүүхийн хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах одоогийн өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн тухай эх сурвалж мэдээллээ.

Ерөнхийлөгчөөс төрийн байгууллагуудад хүргэгдсэн саналыг дэлгэрэнгүй байдлаар үзнэ үү: