Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой юм.
Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан бөгөөд
Эдгээр тасагт 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 тоног төхөөрөмж суурилуулжээ.
Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон Эмиссон Томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох чадамжтай юм байна.
Түүнчлэн, иргэдэд нэн шаардлагатай байгаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслын технологи нэмэгдсэнээр харвалт, шигдээсийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|