• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шахмал түлш хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори баталжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. 

Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж хоёр, гуравдугаар шугамын дамжлагын ажлыг эхлүүлэв.

“Тавантолгой түлш” компани энэ жил 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 70 мянган тонныг нөөцөлж, 3,000 тонныг борлуулаад байна. Мөн түүхий эдийн 250 мянган тонны нөөцтэй байгаа тухай компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулав.

Ирэх өвөл утаатай байх эсэх нь хотын даргаас шууд хамаарна

“Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахын тулд хөрөнгө санхүү, тээвэрлэлт гээд өөрөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Одоо хотын захиргааны хийх ажил үлдлээ. Ирэх өвөл утаатай байх эсэх нь хотын даргаас шууд хамаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Үйлдвэрлэсэн түлшийг айл өрхөд ямар нэг хүндрэлгүй, хүртээмжтэй, тасралтгүй түгээх чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд онцгойлон анхааруулав.

Мөн УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргүүдийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч, бүх шатны Засаг дарга, хороодын хэсгийн ахлагч, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй оролцох ёстой гэлээ. Иргэд ч Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжин гэр, байшингийнхаа дулааны алдагдлыг бууруулж, сайжруулсан шахмал түлш хэрэглэж  хэвшихийг уриалав.

Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхэд агаарын бохирдол 50-60 хувь буурч байгааг БНСУ-ын лаборатори баталсан байна. Шинжилгээний хариуг тус улсын мэргэжилтэн Пак Сан Ху Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өгөв.

Гэрэл зургийг mpa.mn

Цаашид илүү сайн чанартай шахмал түлш үйлдвэрлэх туршилт явуулах, шинэ технологи бүхий үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа тухай “Тавантолгой түлш” компанитай хамтран ажилладаг Япон, БНСУ-ын мэргэжилтнүүд хэлэв. 

Түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэл хот руу оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж байгаа.

Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой

Жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түүхий нүүрсийг 600 мянган тонн сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар хорт утааны ялгарал их хэмжээгээр багасч, агаарын бохирдол 50 хувь буурна гэж тооцоолж байна.

Сайжруулсан шахмал түлшийг бүх төрлийн зууханд ашиглах боломжтой. Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Setgegdel [202.126.89.108] 2019/6/19
Ene zovhon utaanii asuudal bish ervvl mend davhar yaridah estoi herev utaagvi bolvol bidnii ervvl mendii davhar Hamgaalj baina iimd ene ajil olon taliin ashigtai ajil boljee
0 | 0 Хариулах
Зочин [202.21.100.202] 2019/6/19
Хүүк, нэг л юманд би итгэж байгаа. Ганцхан агаарын бохирдлыг бууруулахад дорвитой шийд гаргаж чадсанд чинь талархая, одоо үр дүнг нь гаргачихвал үнэндээ л шүтэж амьдрая. Бусад нь яахвээ, болно
0 | 0 Хариулах
oyun [202.9.45.117] 2019/6/18
zugeer tavan tolgoin h bol zugeer zamaas ni oor nuurs irj muutgaad bh shig bna
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.185] 2019/6/18
шахмал түлшний үйлдвэрийн мэргэжилтнүүд нь солонгосчууд, тэгэхлээр солонгосоос өөр улсын лабораториор шинжлүүлэх ёстой
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.171] 2019/6/18
ИРЭХ ӨВӨЛ ОЛОН ХҮН ХӨЛДӨХ БАЙХ ДАА
0 | 1 Хариулах
Зочин [103.229.122.211] 2019/6/18
Хангалттай түлш бэлтгэж чадах уу, нэгэнт тогтсон байсан борлуулалтын суваг шиг түгээлт сайтай байж чадах уу гэдэг дээр эргэлзэж байна. Хажуугаар нь түүхий нүүрс, элдэв юмаа түлэх л байх.
0 | 0 Хариулах
Зочин [77.111.247.182] 2019/6/18
ene butel muutai zuil bololtoi, dulaaluulaad tsahilgaan yum uu hiin halaaguuraar halaalguulahaas oor argagui bololtoi
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.39] 2019/6/18
Төслийн зууханд дөрвөн кг түлш түлэхэд таван цаг, энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан юм гэжийна ойлгосонгүй 2 зуух адилхан юмуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.70] 2019/6/18
За ямарч байсан үр дүн гарч байгаа бололтой энэ өвөл баталаад өгнө харин хөшгийн хөндийн нисэх онгоцны буудал наадмын өмнө ашиглалтанд орно гэжтөсөл хариуцсан нөхдүүд амалсан түүнийг шалгах хэрэгтэй мөн нефтийн үйлдврийн явцыг очиж шалгаарай ерөнхий сайдаа ингэж өгсөн үүрэг даалгавараа газар дээр ньочиж шалгаад байвал ажил овоо явна шүү ерөнхий сайдаа танийг маш сайн дэмжиж байгаа шүү конторт суух биш яваад бай ерөнхий сайдаа танийг 2020 онд сонгоно шүү
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.101] 2019/6/18
Солонгос компани гэхээрээ л үнэн зөв шударга болчихгүй шдээ Гал түлж утаанаас хэзээ ч салахгүй ямар хэцүү юм бэ
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.172] 2019/6/18
chi uuruu ymar hetsuu yum be hunii hiisen bolgoniig dandaa muulj ywdag
2 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/6/18
асалт муутай юм чинь аргагүй шд. баахан модтой өрдөж өрдөж, дараа нь баахан бөөрөхнхий чулуу
1 | 1 Хариулах
Зочин [182.160.2.159] 2019/6/18
Nuurs yaahaaraa baga utaa gargadag bolchidogoo heleed tailbarlaj chadval itgeye. Zugeer usaar ugaaj shoroonoos ni salgasan bolgood nuntaglaad booronhii bolgoj shahahaa arai saijruulsan tulsh gej baigaa bol utaa baga garna gej yu baihav dee eeljit moligo uu utaagui zuuh gedeg shig
1 | 1 Хариулах
Бямбаа [109.90.232.0] 2019/6/19
Түүхий нүүрсэнд 50-60% ийн ус агуулагддаг. Энэ их усыг ууршуулах гэж шаталтаас ялгарах энергийн нэлээд их хэмжээ үргүй зарцуулагддаг. Сайжруулсан нүүрс үйлдвэрлэхэд түүнийг урьдчилан хатаадаг байгаа. 2т гэвэл шахмал түлш үйлдвэрлэхэд барьцалдуулагч хийсэн байх ёстой, тэрний ачаар агаарт дэгдэх үнсний нарийн ширхэг буурна. 3т утаа нь нүдэнд үзэгдэх үнсний нарийн ширхэгээс гадна нүдэнд үл үзэгдэх хүхрийн хортой нэгдэл, азотын хортой нэгдэл агуулсан байдаг. Тавантолгойн нүүрсийг угааж хүхрийн агуулгыг нь багасгасан учир хүхрийн хортой нэгдлүүд ялгарах нь багасна. Эцэст нь илчлэг өндөр учир кг бүрээс гаргаж авах дулааны хэмжээ нэмэгдэнэ, тэгснээр арай бага кг түлш зарцуулдаг болно гэсэн үг, тэгэхээр илүү бага шаталтын бүтээгдэхүүн ялгарна.
2 | 0 Хариулах
Oyumaa [112.72.15.158] 2019/6/19
Таны хэлсэн шиг үр ашигтай бол энэ өвөл үр дүнг нь үзэцгээх л үлдэв.
0 | 0 Хариулах