Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Prime Cineplex таныг кино ертөнцийн бодит аялалд урьж байна...

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Кино урлагийн хөгжил бол хүний сэтгэхүй хийгээд техник технологийн хөгжил юм. Сүүлийн жилүүдэд манай улсад кино урлагийн салбар эрчимтэй хөгжиж залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн тохиромжит арга нь кино театраар үйлчлүүлэх болсон.

Анх 2018 онд Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборт Азийн Сүлжээ Prime Cineplex кино театр үүд хаалгаа нээснээр Монголын кино ертөнцөд нэгэн шинэ түүхийг эхлүүлж дэлхийд 4DX танхимтай 51 дэх орон болсноор өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээ, энэ дундаа залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн, олон улсын шаардлага хангасан үйлчилгээний жишиг стандартыг тогтоосон юм.

Цаашид нийслэлийн хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн цогц үйл ажиллагаа явуулах бодлогын хүрээнд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи, энтертэйнментийн шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлсэн Prime Cinepelx Encanto салбар тун удахгүй нээгдэх гэж байна.                     

Prime Cineplex Encanto салбарын ялгарах онцлог нь сүүлийн үеийн технологийн   ололтод дэвшилтүүдийг өөртөө цогцлуулсан ба кино урлагаар дамжуулж  шинжлэх ухаан танин мэдэхүй боловсрол олгож, монгол орны түүхэн дурсгал газар, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор FlyTour төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү FlyTour кино театрын сандлын зөөлөн хөдөлгөөн нь үзвэрийн турш танаас адреналин ялгаруулж, магадгүй зөвхөн зүүдэлж л байсан нисэж буй ер бусын жинхэнэ мэдрэмжийг төрүүлэхээс гадна, байгаль эх дэлхий, сансар огторгуйн уудам ертөнцийг илүү сонирхолтой хэлбэрээр үзэж танин мэдэх  боломжтойгоороо онцлог аж.

Мөн үзэгчдийн тав тухыг хангах үүднээс бүх танхимын суудал бүрийн арын түшлэг нь налдаг, тухлаг зөөлөн сандлуудтайгаас гадна орчин цагийн холливуд киноны дууны өнгийг тодорхойлогч 3 хэмжээс дууны цогц шийдэл болох “Dolby Atmos” дугаралттай, хамгийн  тод чанартай 3 хэмжээсийг үүсгэгч Laser танхим, тухайн үзвэрийн онцлогт таарсан тусгай эффектүүдийг мэдрүүлэх тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон 4DX танхим болон тансаг зэрэглэлийн хосуудад зориулсан  VIP танхимуудыг нэг дор цогцлоосон кино театр юм. 

Цаашлаад кино урлагаар дамжуулан соёл,урлагийг түгээх бодлогын хүрээнд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт Prime Cineplex налайх салбарын барилгын ажил болон кино театруудын сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэн монгол улсын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.