Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Ганбаатар: Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ЖДҮДС-аас зээл авахыг энэ хуулиар хорьж болохгүй

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд зээлийн хүүг 4-5% байхаар ярьж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Төрийн өндөр дээд албан тушаалтнууд ЖДҮДС-аас зээл авахыг энэ  хуулиар хорьж болохгүй. Учир нь энэ хууль өөрөө ЖДҮ-ийг дэмжих тухай хууль. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн талаар хууль санаачлаад боловсруулж байгаа юм билээ. Энэ хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд тендер, зээл авч болохгүй гэх мэт зүйлүүд батлагдах юм билээ" гэв.

Түүнчлэн хуулийн төсөлд тусгаснаар 

  • 300 сая хүртэлх буюу бичил үйлдвэрлэлийн зээлийг ЖДҮДС-аас шууд олгох бол
  • 300 саяас 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг банкаар дамжуулахаар тусгажээ. 

Учир нь 300 сая хүртэлх зээл авах эрхэд хамаарч буй бичил үйлдвэрлэгчид барьцаа хөрөнгөгүй, туршлагагүй тул сангаас зээлийг нь олгох ба хөндлөнгийн нөлөөнөөс сэргийлэхийн тулд зөвлөл байгуулж, шилэн маягаар мөнгөө олгох аж.

Хүүгийн тухайд сангаас олгох зээлийг жилийн 1-3 байхаар тусгаад журмаар шийдвэрлэхээр тусгаж байгаа юм байна. Харин банкаар дамжих зээлийн хүүг 4-5% байхаар хэлэлцэж байгаа. 

Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тусгасан уг хуулийн төсөлд ЖДҮ эрхэлсэн агентлаг байгуулж, Ерөнхий сайд журмыг нь баталж байхаар тооцжээ.