Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Петровисийн хэрэглэгчид дахин "бэлгэнд гарлаа"

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 6 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Петровис Группээс нийт хувь хэрэглэгчдэдээ зориулан "Бэлгэнд гаръя 2" урамшуулалт хөтөлбөрөө орон даяар эхлүүлжээ.

Хэрэглэгч та Петровисийн шатахуун түгээх станцаас шатахуун авсан 30,000 төгрөг тутамд нэг скрач карт авч газар дээр нь хусаад илгэн алчуур, эко бал, үнэртүүлэгч, card holder, RedPoint оноо, ажлын бээлий гэх мэт зургаан нэр төрлийн 300,000 ширхэг бэлгээс авах юм байна.

Түүнчлэн үсэг цуглуулж ЧАНАР гэсэн үг бүтээн 100,000 төгрөгийн шатахуун авах эрх, ӨНДӨР ЧАНАР гэх үг бүтээн 1,000,000 төгрөгийн шатахуун авах эрх хожих боломжтой.

100,000 төгрөгийн эрхийн бичгийг 200, 1,000,000 төгрөгийн үнийн дүнтэй супер шагналыг 50 хэрэглэгчид олгох юм байна.

"Бэлгэнд гаръя 2" урамшуулалт хөтөлбөр улс орон даяар хэрэгжинэ
 
Гэрэл зургийг mpa.mn

Петровис Группээс "Бэлгэнд гаръя" урамшуулалт хөтөлбөрийг 2019 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд зохион байгуулсан. Уг урамшуулалт хөтөлбөр зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулагдаж, 100,000 хэрэглэгч бэлэг авсан билээ.

Тэгвэл "Бэлгэнд гаръя 2" урамшуулалт хөтөлбөр өнөөдрөөс эхэлж, наймдугаар сарын 25-ныг дуустал үргэлжилнэ. Энэ удаад 300,000 ширхэг бэлэг хэрэглэгчдэд очих бөгөөд улс орон даяар хэрэгжинэ гэдгээрээ онцлог юм байна.

"Бэлгэнд гаръя" урамшуулалт хөтөлбөрийн супер шагналд Samsung galaxy A9 гар утсыг таван хэрэглэгчид өгч байсан бол энэ удаад 50 хэрэглэгч тус бүр 1,000,000 төгрөгийн шатахуун авах эрхийн эзэн болно.

Мөн худалдан авалтын үнийн дүнд суурилсан Red Point оноогоо давхар цуглуулах боломжтой ажээ.

"Үсгээ цуглуулна аа"
 
Гэрэл зургийг mpa.mn

Энхтайваны гүүрний баруун урд байрлах шатахуун түгээгүүрээр үйлчлүүлж буй жолооч "Би угаасаа азтай. Супер шагналыг чинь хожно байх. 30,000 хийчих" хэмээгээд скрач картыг хусаж "Н" үсэг гарсан тул "Үсгээ цуглуулна аа" гэсээр явлаа.

Тус урамшуулалт хөтөлбөр нь зөвхөн хувь хэрэглэгчдэд зориулсан тул байгууллагын хэрэглэгч, шатахууны талон болон Петровис картаар үйлчлүүлсэн хэрэглэгчид хамрагдах боломжгүй юм байна.

Монгол орон даяар байрлалтай Петровисийн 400 гаруй шатахуун түгээх станцаар үйлчлүүлж, "Бэлгэнд гаръя 2" урамшуулалт хөтөлбөртөө хамрагдаарай.

 
Гэрэл зургийг mpa.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.