2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
12:00
S30
21°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
24°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S31
15°

"Г.Батхүү агсны амь насаа алдсан энэ газар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө.

Энэ үеэр УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Та бүхэн болсон эмгэнэлт хэргийг мэдэж байгаа. Бид өнөөдөр Ардчилсан намын дэд дарга бидний журмын нөхөр, итгэл үнэмшил үзэл бодол нэгтэй Г.Батхүү агсны өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан түүний гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд ташаа мэдээлэл гараад байгаа. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай онцгой обектод Улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн амь насаа алдсан нь олны анхаарлын төвд байгааг  ойлгож байна. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага энэ үйл явдлын үнэнийг хурдан шуурхай олж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй.” гэв.

Фото
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x