ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА-2: Англи хэлний сургалтын төвүүдийн үнэ болон цагийн мэдээлэл

Б.Дөлгөөн
2019 оны 4 сарын 12
iKon.MN

Өдгөө дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь англи хэлээр өдөр тутамдаа харилцаж, 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэлээр англи хэл зарлагдсан байдаг. НҮБ, Европын холбоо, Дэлхийн банк зэрэг даян дэлхийн энх тайван, эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагуудын үндсэн хэл нь англи хэл байна. Мөн Харвард, Стэнфорд, MIT, Оксфорд зэрэг жил бүр хэдэн зуун эрдэмтэн, тэрбумтан, шинийг санаачлагч, энтерпренёр төрүүлдэг дэлхийн шилдэг их сургуулиуд руу очих гүүр нь англи хэл дээр явагддаг шалгалтууд байна. Англи хэлний хэрэгцээ шаардлага, англи хэлтэй хүмүүсийн давуу талыг тоочоод баршгүй.

 

Уншигч та бүхэн англи хэлний мэдлэгээ ахиулахаар сургалтанд хамрагдахаар төлөвлөсөн боловч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй явсаар байна уу?

Бид өмнөх дугаараар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг томоохонд тооцогдох төвүүдийн IELTS-ийн шалгалтанд бэлтгэх төлбөрийн мэдээлэл болон хөтөлбөрийн дагуу суралцагчдад зарцуулах нийт цагийн мэдээллийг хүргэж байсан билээ.
Энэ удаагийн дугаараар та бүхэндээ насанд хүрэгчдэд зориулсан англи хэлний мэдлэг дээшлүүлэх сургалтыг явуулдаг томоохон 10 төвийн харьцуулсан судалгааг хүргэж байна. Судалгаанд сургалтын төлбөр, хөтөлбөрийн дагуу суралцагчид зарцуулах нийт цагийн мэдээлэл, сургалтын үргэлжлэх хугацааг танилцуулна. Мөн 1 цагт оногдох мөнгөн дүнг нарийвчлан харуулсан тул таны шийдвэр гаргалтанд чухал нөлөө үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

Ингээд бидний бэлтгэсэн судалгаатай танилцана уу.

 

Та өмнөх судалгаатай танилцахыг хүсвэл дараах линкээр орно уу.

https://ikon.mn/n/xlf

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Оросжсон орк [202.179.26.79] 2019/4/13
Бидний Монголчууд кириллээр бичиж пиздагаар ярьдаг ард түмэн бөлгөө. Хасаг хужаа дөрвөд гэж эхлээд хоорондоо, дараа нь адилхан нармай хөршүүдтэйгээ дайсагнадаг төдийгүй Америк Англи гэж бас үзэн ядацгаадаг Орос сэтгэлгээтэйг мэднэ биз дээ?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.45.62] 2019/4/14
garig anduurad baidimu haashaa yn heregtei medeellee olj avbal av avj chadku bol zgr hayaach
0 | 0 Хариулах