Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Англи хэлний сургалтын төвүүдийн үнэ болон цагийн мэдээлэл

Б.Дөлгөөн
2017 оны 2 сарын 3
iKon.MN
 

Хэрэв та Англи хэл сурахаар сургалтын төвийн мэдээлэл хайж байгаа бол энэ удаад та бүхэндээ Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохонд тооцогдох төвүүдийн IELTS ангийн төлбөр болоод, хөтөлбөрийн дагуу суралцагчид зарцуулах нийт цагийн мэдээллийг хүргэж байна.

Мөн 1 цагт оногдох мөнгөн дүнг нарийвчлан харуулсан тул таны шийдвэр гаргалтанд чухал нөлөө үзүүлэх болно.

 

Энэхүү мэдээлэлтэй уялдуулан анхаарлаа хандуулах шаардлагатай нэг зүйл бол Англи хэл сурсан бүхэн бусдад үүнийгээ зааж ойлгуулах боломжгүй байдаг. Хүн бүрийн хүлээн авах чадвар яг л хувцасны размер шиг ялгаатай байдагтай үүнийг зүйрлэж болох юм. Таарахгүй хувцас ямар байх нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. 

Туршлага, шинжлэх ухаанч байдал дутмаг, мэргэжлийн биш хүмүүс сурагчдыг залхаах, хэлний төвүүдэд итгэх итгэлгүй болгодог. Энэ нь хэлний төвийг зоригсодын ихэнхдээ гаргадаг алдаа болох “төлбөрийн хямдрал” гэдэг үгэнд илүү ач холбогдол өгдөгтэй холбоотой байх нь ч элбэг.

Гэтэл зорилгодоо хүрэхэд хүн бүрт тохирсон аргачлалаар сургах нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын бааз,  чанар, Олон Улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшний заах аргын эрх бүхий мэргэшсэн багш маш чухал.

Мэдээж iBT TOEFL, IELTS -ийн сургалт нь Англи, Америк гэх зэрэг өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд элсэн ороход бэлдэх,  амжилттай суралцах, цаашдаа өөрийгөө ахиулан хөгжүүлэх академик чадварыг олгох ёстой учир Хэн, ямар түршлага дээр үндэслэн, олон улсын түвшний стандартын дагуу сургалтыг явуулж байгаа эсэхийг судлах нь таны дараагийн алхам юм. 

Жишээ нь үүнд сургалтын үргэлжлэх хугацаа ч мөн чухал хамааралтай. Тухайлбал үндсэн болон академик түвшний Англи хэлний сургалтын нэг түвшин нь Олон Улсын Сургалтын Стандартад хамгийн багадаа 90-120 цагийн хичээлээр олгох нь үр дүнтэй гэж тогтоосон байдаг.

Ингээд бидний бэлтгэсэн судалгаатай танилцана уу.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.