Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 3-12 баллын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг танилцууллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Улс орон даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд Газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийг хийлээ.

Энэ үеэр тус танхимд Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд МУЗН, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран газар хөдлөлтийг биеэр мэдрүүлэх төхөөрөмжийг суурилуулсанаа хүлээлгэн өгсөн юм.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхтэй хэд хэдэн бүс байгаа бөгөөд эдгээр бүсүүдийн идэвхжилт буурахгүй байгааг ажиглалт судалгаагаар тогтоосон. Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 37,542 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдснээс таван удаагийнх нь 5 магнитудын хүчтэй байсан бол 1,354 нь 3-4 магнитудын хүчтэй байсан.

Тиймээс газар хөдлөлтийн үеийн эрсдэлийг бууруулах чадавхаа нэмэгдүүлж, бэлтгэл бэлэн байдлаа хангахыг мэргэжлийн байгууллагаас төр засаг, ард иргэдэд анхааруулж байна. Өнөөдөр энэхүү газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрэх төхөөрөмжийг хүлээн авсанаар хүүхэд багачууд, ард иргэдэд газар хөдлөлтийн аюул эрсдэлийг таниулахад чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй ажил болж байна” гэлээ.

Тус танхим нь 3-12 баллын газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэхээс гадна ашиглалтын аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмжийг суурилуулж өгснөөрөө онцлог юм.

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Япон Улсын Элчин сайд Такаока Масато, “Жайка“ олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар оролцлоо.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг