Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ид шид "байдаг"

Ч.Болортуяа
2018 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

"Өвлийн өвөөгөөс анх удаа бэлэг авч үзэж байна" гэж эхэр татан уйлах хүүхдүүдийн бичлэгийг үзээд ганц удаа ч болов тэднийг ийн баярлуулж, амьдралд жаахан ч гэсэн өнгөтэй зүйл байдаг юм шүү гэдгийг мэдрүүлсэн "Лантуун дохио" ТББ -д дахин дахин талархал илэрхийлэхийг хүсэв. 

Тус төрийн бус байгууллага дөрөв дэх жилдээ ийнхүү хотын захын хорооллын болон зарим аймаг, сумдын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг тарааж, багачуудыг баярлуулж байна. Мөн энэ жил Батсүмбэрийн Ахмадын асрамжийн газарт зочлон настангуудад бэлэг тараажээ. 

Тэд 2018 оны тухайд 8,300 гаруй хүүхдэд бэлэг тараахдаа зөвхөн чихэр жимс биш, утаанаас хамгаалах маск 2,000 ширхэг, авто машины ослоос хамгаалах цацруулагчтай ханцуйвч, 350 хүүхдэд гутал, оймс, өмд, хичээлийн хэрэгсэл, 800 ширхэг үслэг хантааз, 1,300 ширхэг хос бээлий, малгай зэргийг бэлэглэжээ. 

Энэ бүгдийг мэдээж маш олон байгууллага, хамт олон, хувь хүмүүсийн хандив, тусламж, дэмжлэгээр бүрдүүлсэн бөгөөд "Лантуун Дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Энэ жилийн "Ид шидийн уут" аяны хандивлагчдын тоо, хэмжээ асар их өссөн. Өнгөрсөн жил бид 7,000 орчим хүүхдэд бэлэг тарааж байсан бол энэ удаад 1,000 гаруй хүүхдэд ахиу бэлэг тарааж чадлаа" гэж байв. 

 

"Лантуун Дохио" ТББ -ын тухайд нийт бэлэг тарааж өгсөн хүүхдүүдээсээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эсэх, сургуульд хамрагдалт зэрэг мэргэжлийн судалгаа авч ажилладгаараа онцлогтой. Ингэснээр тэд нийт дөрвөн жилийн дата мэдээлэлтэй болоод байна. 

 Ч.Ганжавхлангийн хэлж буйгаар яаралтай хамгаалах байранд байрлах шаардлагатай хүүхдүүдтэй таарахдаа өмнө нь юу ч хийж чаддаггүй байсан бол сүүлийн хоёр жил "Ид шидийн орон"-доо шууд шилжүүлэх боломжтой болсон нь их давуу талтай байсныг хэлээд "Ид шидийн уут 2018" аяны хүрээнд л гэхэд 20 орчим хүүхдийг аяралтай хамгаалах байранд шилжүүлэх шаардлагатай болсон гэж байв. Эдгээр 20 хүүхдийн тухайд маш хүнд нөхцөлтэй. Түүнээс гадна хүүхдийн эсрэг хүчирхийллийн нэг төрөл болох үл хайхрах байдлаар өсөж торниж буй олон зуун хүүхэдтэй таарсан ч бид юу ч хийх боломжгүй байдаг. Гэхдээ хүүхдүүдээс авсан судалгаа маань байгаа учир түүн дээр "Ид шидийн орон"-ны мэргэжлийн хүмүүс маань ажиллаж, дүгнэлт гаргана гэж Ч.Ганжавхлан ярьж байлаа. 

"Ид шидийн уут -2018" аянд 50 гаруй өвлийн өвгөн, 100 гаруй цасан охин, 30 гаруй алиалагч сайн дураараа ажиллажээ. 

Ингээд энэ жилийн "Ид шидийн уут" аяны зарим зургаас та бүхэнд хүргэе. 

Та дараах дууг сонсоод зургуудыг үзээрэй. 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг