Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголын хамгийн өндөр хүчин чадалтай АГРЕГАТ ЗАСВАРын төв нээгдлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн машин механизмуудад эх орондоо засварлах, угсрах, будах зэргээр бүрэн засвар үйлчилгээ хийлгэх бүрэн боломж бүрдлээ. Учир нь өчигдөр САТ-ын албан ёсны борлуулагч "Вагнер Ази Тоног төхөөрөмж" ХХК Монголын хамгийн өндөр хүчин чадалтай Агрегат засварын төвийг нээлээ.

Манай улсын голлох салбарын нэг болсон уул уурхайн салбарт голчлон САТ-ын машин механизмыг ашиглаж байна. Гэвч эдгээрт гэмтэл гарсан тохиолдолд гадагш нь явуулж, засвар үйлчилгээ хийлгэх хандлага зонхилдог. Тэгвэл “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК харилцагчдынхаа энэхүү эрэлт хэрэгцээг хангах зорилгоор засварын төвөө өргөжүүлж хүчин чадлыг нь 3 дахин нэмсэнээр энэ бүхий л засвар үйлчилгээг Монголдоо хийх боломжтой болж байна. 

Одоогоос 7 жилийн өмнө тус компани Агрегат засварын төвөө нээж байжээ. Тус төв өнгөрсөн онд 200 гаруй тоног төхөөрөмжийг засаж, угсарсан байна. Харин энэ оны эхний 10 сарын байдлаар 275 тоног төхөөрөмжийг засварласан ба энэ ондоо нийт 314 тоног төхөөрөмж засварлахаар төлөвлөөд байгаа гэв. Тэгвэл Агрегат засварын төв хүчин чадлаа нэмсэнээр ирэх онд 914 тоног төхөөрөмжийг засварлах төлөвлөгөөтэй байна.

Баянгол дүүргийн 4-р хороонд байрлах тус засварын төв нь 3,250 м.кв талбайтай бөгөөд "Вагнер Ази Тоног төхөөрөмж" ХХК-ийн нийт ажилчдын 30 хувь буюу 200 гаруй нарийн мэргэшсэн техникийн ажилчид ажилладаг. 
 
 

“Вагнер Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Келвин Эндрью Кокинэн нээлтийн үеэр үг хэлэхдээ "Харилцагчид маань өөрсдийн эд ангийг засуулахын тулд өмнө нь өөр улс орон руу явуулдаг байсан. Харин энэ өдрөөс эхлэн манайхаас бүрэн үйлчилгээ авах боломжтой. Шинээр агрегат засварын төв нээлтээ хийж, ашиглалтад орсноор хүчин чадал 3 дахин нэмэгдлээ. Цаашид агрегат засварын төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлнэ. Зөвхөн эд ангийг задалж, засахаас гадна эд ангиудыг үйлдвэрлэх зорилт тавьж байгаа” гэв.  

Агрегат үйлдвэрлэлийн үе шат:

  1. Задаргаа
  2. Цэвэрлэгээ
  3. Үзлэг-оношилгоо
  4. Сэргээн засварлах
  5. Угсралт
  6. Гүйцэтгэлийн шат
  7. Будах

Түүнчлэн тус төв нь засвар үйлчилгээний цех, дуудлагын засвар үйлчилгээ, САТ-ын бус засвар үйлчилгээ, цахилгаан үүсгүүр засвар гэсэн чиглэлээр үйл ажиллагааг явуулна.

"Вагнер Ази Тоног төхөөрөмж" ХХК сэлбэг, сэлбэгийн агуулахаа мөн өргөтгөсөн байна. Ингэснээр 2,000 м.кв талбайд 20,000-30,000 нэр төрлийн сэлбэг нөөцлөх хүчин чадалтай болжээ.

“Агрегат засварын төв”-ийн үйл ажиллагаа өргөжсөнөөр ажлын байрууд ч шинээр бий болж байгаа аж. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сараас эхлэн 9 сарын хугацаанд 120 ажлын байр бий болсон байна.

Дашрамд дурдахад “Вагнер Ази Тоног төхөөрөмж” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанчулуутын хогийн цэг орчим ажиллаж буй хүмүүсээ тогтмол ажилтай, орлоготой болгох зорилгоор “Боломж” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингэхдээ уул уурхайн салбарт ажиллах хүсэлтэй байгаа 80 орчим хүнээс ярилцлага авч, эхний ээлжид 20 хүнийг шалгаруулжээ.

Эдгээрээс 5 хүнийг бичиг үсэгтэй болгосон бөгөөд дараагаар нь жолооч, операторын сургалтад суралцуулах юм байна. Мөн 11 хүнийг жолооны курсэд, 7 хүнийг операторын сургалтад сургажээ. Операторын сургалтаа төгссөн 7 хүн ажилд орж, анхны цалингаараа гэр оронтой болсон байна. “Боломж” төсөл цаашид үргэлжлэх юм.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг